МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО ТББ-ЫН ТАНИЛЦУУЛГА

69

Монголын геологийн холбоо төрийн бус байгууллага (МГХ) нь Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, бүх төрлийн геологийн судалгааг эрчимжүүлэх, геологичдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, салбарын ажиллагсадын нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах зорилгоор 1996 онд байгуулагдсан мэргэжлийн ууган холбоодын нэг юм.

МГХ нь салбарын мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, хууль, эрх зүйн орчин, мэргэжлийн асуудлаар хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, гишүүд болон дэмжигчдийн үзэл бодол, саналыг нэгтгэн илэрхийлж, тэдний үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Монголын Геологийн Холбоо нь 2014 оны 4 дүгээр сарын 4-нд V чуулганаа хуралдуулж, Холбооны шинэчилсэн дүрмийг батлан, удирдах зөвлөл, бүтэц зохион байгуулалтаа шинэчилсэн.

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

            МГХ-ны удирдах зөвлөл 15 гишүүнтэй бөгөөд тэдгээрээс 6.6% нь геологи-эрдэс судлалын ухааны бакалавр, 53.3% нь геологи-эрдэс судлалын ухааны магистр, 33.3% нь геологи-эрдэс судлалын ухааны доктор, 6.6% нь шинжлэх ухааны докторын зэрэгтэй.

Удирдах зөвлөлийн гишүүдийн товч мэдээллийг дараах хүснэгтээр харууллаа.

Нэр Мэргэжил, зэрэг, цол Байгууллага
1 Т.Мөнхбат Геологич, магистр “Оюу Толгой” ХХК-ийн Нөөц стратеги ба шинэчлэлийн хэлтсийн дэд захирал
2 Б.Болд-Эрдэнэ Геологич, магистр “Майн Инфо” ХХК-ийн ерөнхий геологич
3 Ч.Төмөрчөдөр Мэргэшсэн геологич, магистр “Гурванталст” ХХК-ийн захирал
4 М.Тодбилэг Мэргэшсэн геологич,

доктор (PhD)

“Золотон” ХХК-ийн захирал
5 Б.Цогт Геологич, бакалавр, “Цайрттолгой” ХХК-ийн захирал
6 Э.Батмөнх Геологич, бакалавр “МагмаМайнз” ХХК-ийн захирал
7 А.Цолмон Геологич, магистр “TCKMO” ХХК-ийн ахлах геологич
8 Д.Одгэрэл Геологич, доктор (PhD) ШУА, ПГХ-ийн дэд захирал
9 Я.Ариунчимэг Геологич, доктор (DSc) ШУА, ПГХ, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
10 А.Готовсүрэн Зөвлөх геологич, доктор (PhD), “Эрдэнэжас” ХХК Зөвлөх геологич
11 Ч. Ганзүрх Геологич, магистр “Мон-Атом” ХХК ГУУ Албаны дарга
12 Б.Соёлмаа Геологич, магистр ШУТИС, ГУУС-ийн багш
13 Ж.Золжаргал Геологич, магистр “Цахиурт хүдэр” ХХК-ийн Геологийн Албаны Захирал
14 Н.Баатар Геофизикч, докторант АМГ-ын ахлах мэргэжилтэн
15 Д.Энхтөр Мэргэшсэн геологич, магистр “ММНС” ХХК-ийн геологич

Мөн Монголын Геологийн Холбоо ТББ-ын дэргэд хяналтын зөвлөл ажилладаг бөгөөд 5 гишүүнтэй. Үүнд:

  1. О.Чулуун, Зөвлөх геологич, доктор (PhD), Аж үйлдвэрийн гавьяат ажилтан;
  2. З.Ган-Очир, Эдийн засагч, “Блүү Скай Минералс” ХХК-ийн захирал;
  3. Л.Гэрэлцэцэг, палеонтологич, доктор (PhD), ШУА-ийн ПГХ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан,
  4. А.Одончимэг, “Оюу толгой” ХХК-ийн геологич;
  5. Ц.Энхбүрэн, Эдийн засгийн ухааны магистр, “LML”ХХК-ийн захирал.

Монголын геологийн холбооны Ерөнхийлөгчөөр Төмөр-Очирын Мөнхбат, гүйцэтгэх захирлаар Мөнхжаргалын Тодбилэг нар ажиллаж байна.Хүндэт Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн Оюун өргөмжлөгдсөн.

Мөн Монголын геологийн холбоо төрийн бус байгууллагын дэргэд Зөвлөхүүдийн зөвлөлажилладаг бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй. Үүнд:

  1. Ж.Лхамсүрэн,ШУ-ны доктор, профессор, Монгол улсын гавьяат багш,
  2. О.Төмөртогоо, ШУ-ны доктор, академич, Алдарт геологич,
  3. О.Гэрэл, ШУ-ны доктор, профессор, ШУ-ны гавьяат ажилтан,
  4. Д.Санжаадорж, Зөвлөх геологич, Салбарын орлогч сайд асан,
  5. Л.Алтангэрэл, Зөвлөх геологич,
  6. Ё.Булгантамир, Геологич,
  7. С.Энх-Амгалан, Геологич,
  8. Г.Анхбаяр, Геологич, “Монруд” ХХК-ийн захирал,
  9. Х.Ганбаатар, Геологич, докторант.

МГХ-ны Тамгын газар нь гүйцэтгэх захирал, мэдээллийн болон захиргааны ажилтан гэсэн орон тоотойгоор байнгын үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Хэлэх зүйлээ бичнэ уу
Нэрээ энд оруулна уу