ОЛОН УЛСЫН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБОО

90

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ ГАДААД ХАРИЛЦАА

Монгол улсад геологийн салбар албан ёсоор үүсч хөгжөөд хэдийн 79 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд Монголын олон зуун геологичид улс орны эрдсийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийг авч явах олон тооны ордыг нээн илрүүлсэн юм. Эрдэнэтийн овоо, Оюу Толгой, Таван толгой зэрэг олон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглахад Монголын геологичдын үүрэг асар их байсан.

Геологийн салбар нь ШУ-ны асаролон салбартай холбогдожгазар хөдлөл, галт уулаас эхлээд уул үүсэх, ус урсахыг хүртэл судалдагшинжлэх ухааны том салбар билээ.Тухайлбал: Япон улсад болж буй газар хөдлөл, галт уулын дэлбэрэлт, цунами үүсэх зэрэг бүхий л байгалийн үзэгдлийг зөвхөн геологичид л судалдаг. Ийм ч учраас улс орнууд геологийн салбарын хөгжилд чухал ач холбогдол өгч, дэлхийн хэмжээний геологийн асуудлуудыг шийдэх боломжийг судлахаар хамтран ажиллаж, судалгаа хийж байна.

Олон Улсын Геологийн Шинжлэх Ухааны Холбоо энэ тал дээр анхаарал хандуулж ажилладаг, дэлхийн 121 улсын геологийн холбоодыг нэгтгэсэн шинжлэх ухааны томоохон байгууллага юм.Тус холбоонд Монголын Геологийн Холбоо 1997 онд гишүүнээр элсэн орж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаанднь идэвхтэй оролцож иржээ. Ингээд уншигч танд тус холбооны талаар товч танилцуулгыг хүргэе.

ОЛОН УЛСЫН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБОО

(International Union of Geological Sciences)

Анх 1922 онд Белгийн нийслэл Брюссель хотноо хуралдсан Олон Улсын Геологийн конгрессын хурлаар олон улсын геологийн мэргэжлийн холбоо байгуулах санаачлага гарсан боловч тус конгресс нь өөрөө олон улсын геологийн шинжлэх ухааны байгууллага юм гэсэн шалтгаанаар буцаасан байна. Дэлхийн 2-р дайны дараа болсон анхны хурлаар (Лондон, 1948 он) ЮНЕСКО-ийн төлөөлөгчид дахин санал оруулжээ. Гэвч удаан хэлэлцсэний эцэст мөн л санал дэмжигдсэнгүй.

1960 онд Данийн Копенгаген хотноо Олон Улсын Геологийн КонгрессынXXI их хурал зохион байгуулагдлаа. Энэ үед олон улсын шинжлэх ухааны13 холбоод нийлэн Олон Улсын Шинжлэх Ухааны Холбоодын зөвлөлийг байгуулаад байв. Ингээд ОУГКонгрессынXXI хурлаас Олон Улсын Геологийн Шинжлэх Ухааны Холбоог байгуулах шийдвэр батлагдажажлын хэсэг байгуулагджээ.

Ажлын хэсэгН. Беляевский (хуучнаар ЗХУ), J.A. Dons (Норвеги), L. Hawkes (Их британи), K.A. Lindbergson (Швед, ажлын хэсгийн дарга), A. Noe-Nygaard (Дани), B.C. Roy (Энэтхэг), W. Smulikowski (Польш), E. Clar (Австри), J.M. Harrison (Канад), R. Lafitte (Франц), V. Marmo (Финлянд), T.B. Nolan (АНУ), H.M.E. Schaermann (Нидерланд), T. Sorgenfrei (Дани) гэсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй байжээ.

Ингээд 1961 оны 3 сарын 2, 3-ндПарист байрлах ЮНЕСКО-ийн байранд ажлын хэсэг хуралдаж ОлонУлсын Геологийн Шинжлэх Ухааны Холбоог албан ёсоор байгуулж ерөнхийлөгчөөр – James M. Harrison (Канад), ерөнхий нарийн бичгийн даргаар –  T. Sorgenfrei (Дани), дэд ерөнхийлөгчдөөр – И. Горский (ЗХУ), L. Hawkes (Их британи), T. Kobayashi (Япон), A.R. Lamego (Бразил), J. Lombard (Франц) и B.C. Roy (Энэтхэг)нарыг сонгож, санхүүчээр J. Dons (Норвеги) томилжээ.

1961 оны 3 сард хуралдсан Холбооны анхны хурлын дараа. Парис хот.

Өнөөдрийн байдлаар Олон Улсын Геологийн Шинжлэх Ухааны Холбоо нь 121 гишүүн улсын геологийн холбоодыг өөртөө нэгтгэсэн ашгийн бус олон улсын байгууллага бөгөөд Олон Улсын Шинжлэх Ухааны Холбооны гишүүн, 4 жил тутам зохион байгуулагддаг Олон Улсын Геологийн Конгрессынерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагч юм.

Олон Улсын Геологийн Шинжлэх Ухааны Холбоо нь:

  • олон улсын стратиграфын ангилал, стандартыг боловсруулах,
  • геологийн шинжлэх ухааны боловсрол, судалгааг хөгжүүлэх,
  • геологийн шинжлэх ухааны мэдээллийг нэмэгдүүлэх,
  • Хүрээлэн буй орчинд үзүүлэх геологийн нөлөөлөл болон менежментийг судлахад голчлон анхаарч үйл ажиллагаагаа явуулдаг.

ОУГШУХолбооны үйл ажиллагаа нь салбар комисс, ажлын хэсэг болон хамтарсан хөтөлбөрүүд хэлбэрээр хэрэгждэгбайна.

Урт хугацааны (8-12 жил) судалгаа, шинжилгээ болон их хэмжээний санхүүжилт шаардагдах өгрөн цар хүрээтэй шинжлэх ухааны санаачлагуудыг хэрэгжүүлэхээр комиссууд байгуулагддаг бөгөөд одоогоор:

  • Геологийн боловсрол, сургалт болон технологи нэвтрүүлэх (COGE),
  • Байгаль орчны геоменежментийн судалгаа(GEM),
  • Геологийн шинжлэх ухааны түүх(INHIGEO),
  • Геологийн шинжлэх ухааны мэдээлэл ба хэрэглээ(CGI),
  • Стратиграфи(ICS),
  • Тектоник ба стрүктүр геологийн (TECTASK) комиссууд тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажлын хэсэг нь тодорхойзорилтот төслийгбогино хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй гүйцэтгэх ажлын нэгж юм. Ажлын хэсгийн төслийг 4 жилээс дээш хугацаагаар санхүүжүүлдэггүй бөгөөд одоогийн байдлаар Глобал геохимийн бааз суурь (TGGGB), Глобал геологийн ажиллах хүч(TGGGW), Геологийн өв(TGG), Чулуун өв(HSTD), Глобал геологийн мэргэшлийн (HSTD) зэрэг ажлын хэсгүүд ажиллаж байна. Ажлын хэсэг нь заримдаа комисс болон өргөжих тохиолдол бий.

Олон Улсын Геологийн Шинжлэх Ухааны Холбоо нь:

  • Олон Улсын Геологийн Шинжлэх Ухааны хөтөлбөр (IGCP),
  • Олон Улсын Литосфер хөтөлбөр (ILP),
  • Геологийн зайнаас тандан судлалын хөтөлбөр (GARS),
  • Олон Улсын Геологийн Конгресс (IGC) зэрэг хамтарсан хөтөлбөрүүдэд оролцдог.

Олон Улсын Геологийн Шинжлэх Ухааны Холбооны эрх барих дээд байгууллага нь гишүүн улсуудын төлөөлөгчдөөс бүрдэх удирдах зөвлөл бөгөөд энэ нь Олон Улсын Геологийн Конгрессын үеэр цугладаг байна. Удирдах зөвлөл нь ерөнхийлөгч, 8 дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх хороог сонгодог. 2008-2012 онд Монголын Геологийн Холбооны хүндэт гишүүн, ШУТИС-ийн ГГТС-ийн профессор Очирын Гэрэл тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Тус холбооноос улирал тутмын “Episodes” сэтгүүлийг гаргадаг бөгөөд гишүүн орнуудад тараагддаг байна.

ОУГШУХолбооны албан ёсны цахим хуудас: www.iugs.org

Сэтгэгдэл үлдээх

Хэлэх зүйлээ бичнэ уу
Нэрээ энд оруулна уу