Монголын Геологийн Холбоо нь Японы Геологийн Холбоотой 2009 оны 10 сард эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээ байгуулж МГХ-ны ерөнхийлөгч асан С.Оюун, ЯГХ-ны ерөнхийлөгч Сумио Мияшита (Sumio Miyashita) нар гарын үсэг зуржээ.

Японы Геологийн Холбоотой санамж бичигт гарын үсэг зурав.

Монголын геологичид 2013 оны 6-рсардЯпоныХишикариуурхайдзочилж тус улсынКюшүарлынметаморфчулуулгийнтархалт, тэдгээрийнонцлог, Асогалтуулорчмынгеологи,геотермальсистем,ХишикариалтныуурхайтайтанилцанТокиохотнооболсонАшигтмалтмалынгеологийнолонулсынхуралдоролцож байсан юм.

Японы Геологийн Холбоо (JGS) нь 1893 онд шинжлэх ухааныг хөгжүүлэх, геологийн судалгааг эрчимжүүлж, судалгааны мэдээллийг  түгээх зорилготой байгуулагджээ.

Өнөөгийн байдлаар тус холбоо нь геологи-эрдэс баялгийн салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаач, багш, инженерүүдээс бүрдэх 4300 гаруй гишүүнтэй, Хокайдо (Hokkaido), Тохоку(Tohoku), Канто(Kanto), Чубу(Chubu), Кинки (Kinki), Сикоку(Shikoku), Нишинихон (Nishinihon) гэсэн 7 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Судалгааны төрөлжсөн 14 групптэй. Үүнд:

  • Петрологи
  • Стратиграфи
  • Дөрөвдөгчийн геологи
  • Тэнгисийн геологи
  • Геологи-мэдээлэл
  • Структур геологи
  • Палеонтологи
  • Хүрээлэн буй орчны геологи
  • Седиментологи
  • Орчин үеийн геологи
  • Инженер геологи
  • Галт уул судлал
  • Региональ геологи
  • Олон жилийн байгаль орчны өөрчлөлтийн.

“Японы Геологийн Холбооны сэтгүүл” (The Journal of the Geological Society of Japan) нь Японы Геологийн Холбооны сар тутмын сэтгүүл юм. Тус сэтгүүл геологийн эрдэм шинжилгээний өгүүлэл (японоор Ronsetsu), богино өгүүлэл (Tanpou) болон нь япон болон англи хэл дээр хэвлэгддэг. ЯГХ-ны сэтгүүл нь анх байгуулагдсан цагаасаа эхлээд 125 жил тасралтгүй хэвлэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 15 боть 1363 дугаар хэвлэгдэн гарчээ. Саяхан сэтгүүлийн редакцийн зөвлөл чанартай, найдвартай хэвлэл гаргахын тулд шинэчлэл хийсэн ба 1893 оноос хойш хэвлэгдсэн бүх өгүүллийг интернетэд байрлуулж дэлхийн хаанаас ч судалгааны материалыг шууд авах боломжийг хангасан байна.

Мөн Японы Геологийн Холбоо сар тутмын сонин гаргадаг.

Японы Дөрөвдөгчийн Судалгааны Холбоо (Japan Association for Quaternary Research), Японы Минералогич, Петрологич болон эдийн засагч геологичдын Холбоо (Japanese Association of Mineralogists, Petrologists and Economic Geologists), Палеонтологийн Холбоо (Paleontological Society of Japan), Геологийн баялгийн (Society of Resource Geology) Холбоодтой хамтран “Арлан нум” улирал тутмын сэтгүүл эрхлэн гаргадаг.

Японы Геологийн Холбооноос амжилт гаргасан эрдэмтэн судлаач, геологич нарт дараах шагналыг гардуулдаг:

  • Японы Геологийн Холбооны шагнал – Геологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан холбооны гишүүнд гардуулдаг.
  • Японы Геологийн Холбооны Олон Улсын Шагнал – геологийн шинжлэх ухаанд болон Японы геологичидтой хамтран Японы арал, бүс нутгийн геологийн судалгааг хийн Япон улсын геологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан холбооны гишүүд ба бусадсудлаачдад олгодог байна.
  • “Арлан нум” шагнал – Япон геологийн Холбооноос эрхлэн гаргадаг “Арлан нум” сэтгүүлд нийтлэгдсэн, геологийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн шинжлэх ухааны өгүүлэлд олгох ба бусад хамтран зохиогчдод мөн адил олгоно.
  • Озава Ёшиакийн нэрэмжит шагнал(Ozawa Yoshiaki Award)–геотектоник, стратиграфи, седиментологи, палеонтологийн салбарт олон улсын түвшинд үнэлэгдэх бүтээл туурвисан залуу эрдэмтэнд (37 хүртэлх насны) олгодог юм.
  • Сакуяма Масаноригийн нэрэмжитшагнал(Sakuyama Masanori Award)–петрологи, вулканологийн салбарт олон улсын түвшинд үнэлэгдсэн бүтээл туурвисан залуу судлаачдад(37 хүртэлх насны) гардуулдаг байна.
  • Кото Бунжирогийн нэрэмжит шагнал(Koto BunjiroAward)–чухал нээлт хийсэн болоод шинжлэх ухааны шинэ санаа гаргасан нийгэмлэгийн гишүүдэд олгодог.
  • Шилдэг нийтлэлийн шагнал(Best Paper Award)
  • Шилдэг залуу эрдэмтэншагнал(Young Scientist Award)
  • Хувь нэмэр шагнал(Contribution Prize)– геологийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан геологичид гардуулдаг.
  • Талархал– нь геологийн боловсрол, судалгаа шинжилгээнд амжилт гаргасан эсвэл нээлт хийсэн (шинэ эрдэс г.м), шинэ багаж, тоног төхөөрөмж зохиосон холбооны гишүүн болоод гишүүн бус байгууллагуудад олгодог шагнал юм.
  • Шилдэг ханын илтгэлийн шагнал(Best Poster Award)- ийг Японы Геологийн Холбооноос зохион байгуулсан шинжлэх ухааны хуралд тавьсан шилдэг ханын илтгэлийн эзэнд өгдөг байна.

Албан ёсны цахим хуудас:www.geosociety.jp

Сэтгэгдэл үлдээх

Хэлэх зүйлээ бичнэ уу
Нэрээ энд оруулна уу