БИ ГЕОЛОГИЧ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Thumbnail

БИ ГЕОЛОГИЧ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2021-10-12 geosociety1996 1472 0 Мэдээ

Уралдааны үндэслэл, зорилго

Геологичдын өдөр тутмын үйл ажиллагаа, ажил амьдралын дүр төрх, Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, өнгө төрх, хэв шинжтэй чулуулаг, эртний амьтан ургамлыг гэрэл зургийн агшинд буулгаж, мэдээллийн бүх хэрэгслийн боломжийг ашиглан мэргэжлээ олон нийтэд гэрэл зургаар дамжуулан таниулах болно.

Уралдааны хамрах хүрээ ба номинаци

Байгальд авсан геологичдын ажил амьдралын дүр төрх, байгалийн өвөрмөц тогтоц бүхий эрдэс чулуулаг, амьтан ургамлын олдворын гэрэл зураг.

Номинаци

1.Геологичдын өдөр тутмын үйл ажиллагаа, ажил амьдралын дүр төрх

2. Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, өнгө төрх, хэв шинжтэй чулуулаг

3.Эртний амьтан ургамлын олдвор

Уралдааны үргэлжлэх хугацаа;

2021 оны 9 дүгээр сарын 28-нд уралдааныг албан ёсоор Монголын геологичдын дунд нээлттэй зарлан, хөтөлбөр болон удирдамжийг хүргэж 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд сонирхсон оролцогчдын материалыг хүлээн авна.

Оролцогчдод тавих шаардлага

Уралдаанд зөвхөн Геологичид оролцох бөгөөд нас, хүйс, шашин шүтлэг, үндэстэн, ястан харгалзахгүй хэн бүхэн оролцох боломжтой.

Бүтээлээ ирүүлэхэд анхаарах зүйлс:

- Оролцогчдын бүтээлийг дээрх номинациудын дагуу хүлээн авна.

- Оролцогч номинаци бүрд ганцаарчилсан болон сурвалжлага гэрэл зураг өгөх эрхтэй.

- Оролцогч бүтээлдээ нэр өгсөн байх ба зургийн тайлбарыг товч, тодорхой, ойлгомжтойгоор өгсөн байхыг анхаарна, аль номинациар оролцуулж байгаагаа тодорхой бичсэн байна.

- Оролцогч эх бүтээлээ RAW, JPG форматаар geosociety1996@gmail.com цахим хаягаар, өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих хаягийн хамт илгээнэ. Эсвэл Flash Driver/USB Stick дээр хуулж, зохион байгуулагчдын хаягаар биечлэн хүргэж болно.

- Таны илгээсэн эдгээр зурагт тулгуурлан эхний шалгаруулалтыг хийж, улмаар танд мэдэгдэнэ.

- Гэрэл зургийн нэр нь зохиогчийн нэр, бүтээлийн нэр, утас, номинацийн нэрийг кирилл үсгээр хадаж бичсэн байна.

Жишээлбэл:

Зохиогчийн нэр: БАТЫН БОЛД

Бүтээлийн нэр: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД

Номинацийн нэр: ГЕОЛОГИЧДЫН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЖИЛ АМЬДРАЛ ДҮР ТӨРХ

Зургийн тайлбар: ГЕОЛОГИЧ

Гэрэл зургийн нөхцөл ба шалгуур,

- Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ;

- Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй;

- Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба эвлүүлэг хийсэн зургийг хүлээн авах боломжгүй;

- Эхний шалгаруулалтаас шалгарсан зургийг зохион байгуулагчид хэвлэх тул фокусгүй гэрэл зургийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу;

Шүүгчид бүтээлийг гурван үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:

Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадвар

Гэрэл зургийн чанар ба техникийн бусад үзүүлэлт

Бүтээлийн агуулга ба нэр, тэдгээрийн шүтэлцээ

Зохиогчийн эрх

- Гэрэл зургийн зохиогчийн эрх нь зураг авсан хувь хүнд байна.

- Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд зохион байгуулагчдын гэрэл зургийн сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээ үлдэнэ.

- Зургийг бусад хувь хүн, байгууллагад худалдах, шилжүүлэх, хэлбэрээр ашиглуулахгүй байх үүргийг зохион байгуулагч тал бүрэн хариуцах болно.

- Шагналт байранд шалгарсан, номинаци бүрийн эхний 3 байранд орсон гэрэл зургийн зохиогчийн эрх нь зохиогчдод үлдэх ба цаашид ном, сэтгүүлд хэвлэх, сурталчилгаа, хамгааллын ажилд ашиглах эрх нь зөвхөн Монголын геологийн холбоо ТББ –д үлдэхийг зохиогч зөвшөөрнө. Ашиглах тохиолдолд зурагчны нэрийг заавал дурдана.

- Шагналт байранд ороогүй ч, уралдаанд ирүүлсэн бүтээлийг санаачлагч, зохион байгуулагч байгууллага Монголын геологийн холбоо, сурталчилгааны зорилгоор ашиглах тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авахгүй ба худалдааны зорилгоор ашиглах тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд зохиогчийн эрх нь гэрэл зурагчинд үлдэнэ. Ашиглах тохиолдолд гэрэл зурагчны нэрийг үргэлж дурдана.

- Уралдааныг сурталчлах, Монголын геологи түүний үйл ажиллагааг нийтэд хүргэх зорилгоор гэрэл зургуудыг сонин хэвлэл, вэбсайт, цахим хуудсанд нийтлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг уралдаанд оролцогчид зөвшөөрнө.

- Гэрэл зургийн зохиогчийн эрхтэй холбоотой үүссэн маргаантай асуудлыг санаачлагч, зохион байгуулагч болон гэрэл зурагчин харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

Шүүгч ба гэрэл зураг шалгаруулах үйл явц

Гэрэл зургийн болон геологийн мэдлэг туршлагатай мэргэжилтэн, судлаачид, байгалийн мэргэжлийн гэрэл зурагчид, зохион байгуулагч, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 5-7 хүнээс бүрдсэн баг гэрэл зургийг шударга, үнэн зөвөөр шалгаруулна. Шүүгчид шалгуур үзүүлэлтийн дагуу номинаци бүрд шалгаруулна. Гэрэл зургийг шүүгчдийн бүрэлдэхүүний санал болон facebook-ээр саналыг авч, шилдгийн шилдэг гэрэл зургийг шалгаруулна.

Уралдааны тэргүүн байр эзэлсэн оролцогчдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр зарлаж, танилцуулах ба үр дүнг www.geosociety.mn; “Монголын геологийн холбоо” фейсбүүк хуудсаар нийтэд хүргэнэ. Монголын геологийн холбоо, УУХҮЯ, ҮГА-ны вэбсайт дээр мэдээ гаргана.

Шагналын сан

Номинаци бүрд 3 бүтээлийг шалгаруулна. Шагналыг Геологичдын баярын үйл ажиллагаан дээр гардуулна.

1-р номинаци

1-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р номинаци

1-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р номинаци

1-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал

Санаачилж, санхүүжүүлэн зохион байгуулах байгууллага

Монголын геологийн холбоо

Эрээн чулуу ХХК

Ганресурс ХХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар-14201, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-2, Байр 11-1-1 тоот.

Утас: + 976 77550666, 91997025, 99016383

 

Сэтгэгдэл үлдээх