Монголын геологийн холбоод хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Thumbnail

Монголын геологийн холбоод хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2020-01-15 geosociety1996 1596 0 Мэдээ

2019 онд  Монголын геологийн холбооны удирдлагууд Монголын Геофизикийн холбоо, Монгол улсын Өрөмдлөгийн холбоо, Монголын Ахмад геологичдын холбоо, Монголын геологийн эмэгтэйчүүдийн холбоо, Дорнод Монголын хайгуулчдын холбоо, Хайгуулчин залуучуудын холбоо, Төвийн геологийн хайгуулчин холбоо, Монголын гидрогеологичдын холбоо, Эрдэнийн эрэлчид холбоо, Ус экологийн орчин ТББ-уудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Мөн Монголын Геологийн Холбоо Геологи-гидрогеологийн "Баян" ТББ, Ус хөгжлийн түлхүүр ТББ, Уул уурхайн зөвлөх инженерүүдийн холбоодтой хамтран ажиллах санамж бичиг байгуулж хамтран ажиллахаар боллоо.

Холбооны удирдлагууд Салбарын зарим төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан салбарт тулгамдаад байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Уулзалтад оролцогсод Геологийн салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтарч нэгдэн ажиллах шаардлагатай байгааг онцлолж байсан юм.

 

Уулзалтын төгсгөлд МГХ-ны Ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүй, Монголын Геофизикийн холбоо гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир, Монгол улсын Өрөмдлөгийн холбоо Ерөнхийлөгч Ж.Цэвээнжав, Монголын Ахмад геологичдын холбоо Ерөнхийлөгч Г.Сугаржав, Монголын геологийн эмэгтэйчүүдийн холбоо гүйцэтгэх захирал Ч.Энхтуяа, Дорнод Монголын хайгуулчдын холбоо гүйцэтгэх захирал Л.Оюунтуяа, Хайгуулчин залуучуудын холбоо Ерөнхийлөгч Ө.Соёл-Эрдэнэ, Монголын гидрогеологичдын холбооны Ерөнхийлөгч Н.Батсүх, Төвийн геологийн хайгуулчин холбооны Ерөнхийлөгч У.Борчулуун, Ус экологийн орчин ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Оюунтөгс, Эрдэнийн эрэлчид холбооны Ерөнхийлөгч Д.Оюунцэцэг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО

 

Сэтгэгдэл үлдээх