МОНГОЛ ГЕОЛОГИЙН АЛТАН ХЭЛХЭЭ

Thumbnail

МОНГОЛ ГЕОЛОГИЙН АЛТАН ХЭЛХЭЭ

2019-09-26 geosociety1996 2537 0 Мэдээлэл

Монголын геологийн албаны 80 жилийн ой 2019 онд тохиож байна. Хорьдугаар зууны Монгол Улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд монгол орны геологийн тогтоц, эрдэс баялгийн судалгаа асар их хувьсгалжуулагч нөлөө үзүүлсэн юм. Энэ ой бол зөвхөн геологичдын төдийгүй бүх ард түмний анхаарлын төвд байх учиртай тэмдэглэлт үйл явдал мөн.

Иймд энэхүү ойгоор монгол орны геологийн тогтоц, эрдэс баялгийн судалгааны хөгжлийн замнал, улс орны нийгэм, эдийн засаг, соёл боловсролын хөгжилд оруулсан хувь нэмэр, ирээдүйн чиг хандлагыг  өргөн олон түмэнд сурталчлан таниулах нь чухал ач холбогдолтой билээ.

МГА-ны ойг 1969 оноос эхлэн 10 жил тутам Монгол Улсын төр, засгаас онцгойлон анхаарч тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм. Дурьдсан ой тус бүрээр яамны сайд, орлогч сайд нараар удирдуулсан “Ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын комисс” байгуулж, бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэн, зөвхөн монголын геологичид төдийгүй найрамдалт харилцаатай улс орнуудын геологийн төв байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиум, үзэсгэлэн, ном бүтээл хэвлэх, баримтат кино бүтээж түүхээ мөнхлөх арга хэмжээг зохион байгуулж байсан юм. Энэ арга хэмжээнд яам, агентлаг төдийгүй геологийн байгууллага, их дээд сургууль, Шинжлэх ухааны академи, геологич бүр идэвхтэй оролцдог байсан юм.

Эдүгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ч Ойг тэмдэглэн өнгөрүүлэх  зохион байгуулах ажлын хэсэг томилж, олон талтай арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд геологичдын “Есийн клүб” ТББ “Монгол геологийн алтан хэлхээ” нэртэй Уулзалт-Өдөрлөг зохион байгуулах санаачлага гаргасныг “Монголын геологийн холбоо” ТББ дэмжиж хамтран зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь нийтийн геологийн боловсрол, танин мэдэхүй, түүхэн үйл явдлыг хойч үедээ дамжуулан үлдээх ач холбогдолтой юм.

Монголын геологийн албаны 50, 60, 70 жилийн ойн жилүүдэд баримтат кино, гэрэл зургийн цомог, дурсгалын тэмдэг, ном товхимол бүтээж, үзэсгэлэн байгуулж, олон хэлбэрийн ажил хийж хэвшсэн юм. Энэ бүхний үр дүнд монгол орны геологийн тогтоц, эрдэс баялгийн судалгааны талаар түүхэн баримт кино хальс болон ном бүтээлд чамлахааргүй хуримтлагджээ.

Бид өмнөх бүтээлүүдэд тусгагдаж нийтийн хүртээл болсон мэдээллийг давтахаас аль болохуйц зайлсхийж, монгол орны геологийн судалгааны хөгжлийн оргил үе гэж болох 1965-1995 оны судалгааны үр дүн, ашигт малтмалын олон арван ордын хайгуул хийж ашиглалтад бэлтгэхэд залуу нас, эрдэм мэдлэг, бие сэтгэлээрээ зүтгэж явсан геологичдын гурван үеийн төлөөллийг хамарсан “МОНГОЛ ГЕОЛОГИЙН АЛТАН ХЭЛХЭЭ” сэдэвтэй Уулзалт-Өдөрлөг зохион байгуулсан юм.

Аливаа газар нутгийн геологийн тогтцын мэдлэг газрын тухай шинжлэх ухааны онолын мэдлэг, дүгнэлт дээр үндэслэж сэдэвт судалгаа, эрдэм шинжилгээ туршилтаар дамжин талбайн геологийн зураглалаар баталгааждаг учиртай. Иймд энэхүү арга хэмжээнд монгол орны геологийн тогтоц, эрдэс баялгийн талаар эрдэм шинжилгээний  суурь бүтээл туурвисан эрдэмтэд,  Монгол Улсад геологийн дээд болвсролын тогтолцоо үүсгэн байгуулсан эрдэмтэн багш нар, геологийн зураглалын судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд, Монголын геологийн албаны үе үеийн удирдлага буюу сайд, дарга нар, санхүү, эдийн засгийн албаныхан, өрөмдөгч, мэргэжлийн ажилчдын төлөөллийг хамруулсан юм.

Эрдэнэт, Цагаансуварга, Оюутолгойн зэс, молибден, алт, Тавантолгой, Шивээ овоо зэрэг нүүрс, Бор Өндөр, Өргөн... зэрэг хайлуур жонш, Заамар, Гачуурт, Бороо.. зэрэг алт, Хөтөл, Өргөн, Даланжаргалан зэрэг барилгын материалын эрдэс түүхий эд зэрэг өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нүүр царай болсон голлох ордуудын эрэл хайгуулд оролцож ажиллаж байсан олон арав, зуун хүний төлөөлөл болох нийтдээ 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй арга хэмжээ боллоо.

Хэдийгээр цаг хугацаа улиран одож, залуу нас, эрдэм мэдлэг, бүтээхийн эрмэлзэл тэмүүллээ Эх орны геологийн тогтцын судалгаа, Монгол Улсын  уул уурхай, барилгын материалын аж үйлдвэр, зам барилга, усжуулалт зэрэг нийгмийн томоохон үйл хэрэгт зориулан ажиллаж амьдарч байсан олон гавъяатан эдүгээ бидний дунд байхгүй, эсвэл насны эрхээр оролцох бололцоогүй байгаа ч гэлээ тэдний үйл хэргийг хууч яриа, дурсамж, дүр төрхөөр нь кино зургийн хальснаа мөнхлөн үлдээх нь ард түмэн, геологичдын залуу үеийнхэнд түүхийг үнэнээр нь үлдээх ач холбогдолтой юм.

Энэхүү арга хэмжээ нь баярын арга хэмжээ бус, түүхийг бүтээгч эгэл жирийн геологичдын уулзалт, эргэн дурсахуй, ирээдүйг төсөөлөхүй гэсэн сэдэвт ярилцлага, хэлэлцүүлэг болж, түүхээ хамтдаа хадгалахын тулд уг арга хэмжээнд баримтат киноны уран бүтээлчид оролцсон юм.

Уулзалт-өдөрлөгийн үр дүн, монголын геологичдод хандсан уриалга, геологийн судалгааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон агентлагийн удирдлагад хүргүүлэх сонордуулга хэлэлцсэн.

Уулзалт-өдөрлөгийн үйл ажиллагааг баримтат киноны студийн уран бүтээлчид кино хальсанд буулгаж, гэрэл зургаар баримтжууллаа. Кино зураглалд дрон төхөөрөмж ашигласан.

“Монгол Геологийн Алтан хэлхээ”

 

3 үеийн уулзалт өдөрлөгийн хөтөлбөр

2019-09-17 Мягмар гараг

 

8:30 – 9:00 Бүртгэл

Мишээл экспогийн зогсоолын талбайд

10:00 – 11:30Мойлтын тохойн зүг автобусаар зорчино
11:30 – 12:30Өрөөний хувиарлалт

Их хуралдай амралт

13:00 – 14:00

14:00 – 16:00
Өдрийнхоол

Их хуралдай амралтын газрын ресторанд

Чөлөөт цаг, Эргэн дурсахуй

Их хуралдай амралт

16:00 – 16:15

16:15 - 16:30
Нээлтийнүйл ажиллагаа, Мэндчилгээ

Т.Мөнхбат /Монголын Геологийн Холбооны ерөнхийлөгч/, С.Санжаадорж /Геологи хөгжлийн 9-н клубын тэргүүн/

ТББайгууллагын үйл ажиллагааны танилцуулга

Геологи хөгжлийн 9-н клуб Ж.Сумъяа

16:30 – 16:45Монголын Геологийн Холбоо Б.Болд-Эрдэнэ

Урлагын үзүүлбэр

МУГЖ Өлзий-Орших

Геологийн салбарт ажиллаж, хөдөлмөрлөж буй хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтнуудын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлнэ.

1.      Геологи Уул Уурхайн Үйлдвэрийн Яамны сайдаар ажиллаж байсан МУ-ын Хөдөлмөрийн баатар, геологич доктор Ч.Хурц

2.      МУ-ын Ардын багш, Төрийн соёрхолт, Доктор профессор Ж.Лхамсүрэн

3.      Геологи Шинжилгээний Газрын дарга, Олон Улсын Геологийн Экспедицийн дарга асан, геологич доктор профессор Ж.Бямба

4.      Монгол Улсын Хөдөлмөрийн баатар өрөмдөгч Жамъяндоржийн Сүрэнхүү


Урлагын үзүүлбэр

МУГЖ Өлзий-Орших

17:00 – 21:00ГУУҮЯамны  төлөөлөл мэндчилгээ дэвшүүлнэ

1.      ГУУҮЯ-ны Нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан, эдийн засагч   Г.Дорж

2.      Яамны ерөнхий геологич бөгөөд Геологи Ашигт Малтмалын Хэлтэс-ийн даргаар ажиллаж байсан геологич Дамбийн Санжаадорж

3.      Яамны Геологийн үйлдвэрлэл, технологийн хэлтсийг ахлах мэргэжилтэнөрөмдлөгийн технологич инженер Намсрайн Бэхбат

4.      Геологийн төлөвлөгөө, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан эдийн засагч Түмэнбаярын Балжинням

5.      Яамны Захиргаа, Боловсон хүчний хэлтсийг хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хуульч Л. Доржханд

Оройн хоол

Урлаг соёлын арга хэмжээ


Геологийн удирдах газар, экспедицийн удирдлагыг төлөөлж

1.      Олон улсын геологийн экспедиц, Эрэл, геофизикийн цогцолбор экспедицийн даргаар ажиллаж байсан геофизикч Агвааны Гүррагчаа

2.      Ерөнхий инженер: А.Эвийхүү

3.      Ерөнхий геологич: Дорнодын геологийн экспедиц, ОУГЭ-ийн ерөнхий геологичоор ажиллаж байсан Жанчивын Амгаа

Урлаг соёлын арга хэмжээ

“Өргөө” хамтлаг

Монголын геологийн албаны ахмад үеийн төлөөлөл  

1. Санхүүч Чимэдийн Батаа

2. Геологич Л.Логшир

3.

Монголын геологийн албаны дунд үеийнхний төлөөлөл

1. Геологич Банзрагчийн Болд-Эрдэнэ

21:00-23:002.Геологич М.Энхжаргал

3.Геологич Н.Баатар

Монголын геологийн албаны залуу үеийнхний төлөөлөл

1. Геологич Г.Ганбаяр

2. Геологич Б.Хүрэлбаатар

Урлаг соёлын арга хэмжээ

Амралтын газрын зүгээс зохион байгуулах арга хэмжээ



2019-09-18Лхагва гараг

 

8:00 – 8:30 Өглөөний цай
9:00– 11:30 Хэлэлцүүлэг

-          Эргэн дурсахуй

-          Ирээдүйг зөгнөхүй

-          Дүгнэсэн арга хэмжээ, уриалга гаргах

11:30 – 12:30Чөлөөт цаг
12:30 – 13:30Өдрийн хоол

Хаалтын үйл ажиллагаа



Сэтгэгдэл үлдээх