ЗӨВЛӨХ, МЭРГЭШСЭН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

Thumbnail

ЗӨВЛӨХ, МЭРГЭШСЭН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

2024-02-29 geosociety1996 1403 0 Мэдээлэл

Геологийн салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтний сургалтын бүртгэл явагдаж байна.

 

  • Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 - 2.16-д заасан шаардлага хангасан байхаас гадна мөн журмын 2.17 дахь заалтад тусгасан баримт материалыг бүрдүүлэн тухайн чиглэлийн мэргэжлийн холбоонд бүртгүүлнэ.

 

Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна.

Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.

Журмын 2.14: Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 6 жил мэргэшсэн зэрэгтэйгээр ажилласан байна.

Журмын 2.15: Мэргэшсэн зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.

Журмын 2.16: Зөвлөх зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байна.

Журмын 2.17: Зэрэг горилогч нь доорх баримт материалыг тухайн чиглэлийн МХ-нд ирүүлнэ.

  • Зөвлөх эсхүл Мэргэшсэн ХОЁР хүний тодорхойлолт
  • Ажиллаж буй байгууллагаасаа гаргуулсан ажил байдлын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын лавлагаа, ажилд орсон, гарсан тухай тэмдэглэгээний хуулбар
  • Холбогдох мэргэжлийн холбооны гишүүнчлэлийн баталгаа (цахимаар шалгаж болно)
  • Дипломын хуулбар (баталгаажсан)
  • Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ, бусад баримт бичгийн баталгаажсан хуулбарууд
  • Тайлан, бүтээлийн жагсаалт, мэргэжлийн болон олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлсэн баримт болон ГМТ-ийн бүтээлийн жагсаалтын лавлагаа
  • Хувь хүний өргөдөл, анкет, 3х4 хэмжээний хоёр хувь зураг
  • Сургалтын төлбөрийн баримт

 

АНХААРАХ:

  1. Бүртгэлийн хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.
  2. ММ-ний зэргийн сургалтанд хамрагдах зэрэг горилогчийн материалыг доорх шат дамжлагын дагуу хүлээн авна. Зэрэг горилогч нь ММЗ-ийн ажиллах журмын 2.17 -д заасан материалыг бүрдүүлээд файл болгоод эхлээд МГХ ны geosociety.mn@gmail.com  (зөвхөн PDF өргөтгөл дээр) илгээнэ үү. Илгээсэн материалын бүрдлийг холбооны ажилтан  шалгаад хариу өгнө. Дутуу материалыг бүрдүүлэх талаар хэлж өгнө. Бүрдэл нь гүйцэд болсон материалыг цаасан хэлбэрээр авчрахыг зэрэг горилогчид хэлж МГХ-ны байранд хүлээн авна. Цаасан материалыг МГХ-ны сургалтын хороо хянаад сургалтанд хамрагдах эсэх талаар эцсийн хариуг зэрэг горилогчид өгнө.  (Жич: МГХ-с сургалтын хураамжаа төлөөрэй гэсэн тохиолдолд төлөхийг анхаарна уу).   
  3.  Анект эндээс авна уу https://docs.google.com/document/d/1AlmqE6_xa--XZPWFdHFxS5o0H1Js-ziu/edit?usp=sharing&ouid=109723096678617475726&rtpof=true&sd=true

  

           Холбогдох утас: 89392333,

Монголын Геологийн Холбоо

Сэтгэгдэл үлдээх