Оюу толгой ордын геологи-хайгуулийн түүхэн сургамжууд (Charlie Foster, 2015он)

Thumbnail

Оюу толгой ордын геологи-хайгуулийн түүхэн сургамжууд (Charlie Foster, 2015он)

2020-04-13 geosociety1996 4926 0 Мэдээлэл

· Анх зураглалын ажлаар молибден тэмдэглэгдсэн, зэсийн Гарамжав агсан 1983 онд очиж бага хэмжээний зураглал хийсэн, дараа нь BHP-ийнхэнийг дагуулж очсон (1996), геологич Дуглас Кирвин Оюутолгойг BHP-ийнхнээс авахыг зөвлөсөн зэргээс нээлтийн суурь бүрэлдэн бий болжээ.

· BHP-ийнхэн 23 цоонгоор 400 м-ээс дээш сийрэг тороор 250м гүнд 438 сая.тн хүдэрийн нөөц тогтоож нөөц өсөх магадлал муутай, эдийн засгийн үр ашиггүй гэж үнэлж төслөө зарсан.

· Хамгийн азарний нь BHP-ийнхэн OTD-010-ийг 100м үргэлжлүүлсэн бол Оюутолгойн түүх өөрөөр бичигдэх магадлалтай байж.

· Төслийг Айвенхоу үргэлжлүүлж 2001 онд (OTD-150, Оюут) зэс-алтны өндөр агуулга огтолж цаашид хайгуул хийх өөдрөг сэтгэл зүйтэй болж.

· Цаашид хойд IP-ийн өндөр гажил дээр өрөмдлөгийн ажлаа төвлөрүүлж (OTD-270 өмнөд Хьюго, OTD-367 Хойд Хьюго) нээн илрүүлжээ.

· Ингээд нэгэнт бий болсон геологи-геофизикийн ажил, туршлагаа үр дүнтэй ашиглаж Херуга ордын нээлт хийжээ

· Төслийн геологийн багийг маш тогтвортой байлгаж, ахлах болон туслах геологиудын хамтын ажиллагааг чухалд тавьдаг байж. Өрмийн чөмгийн бичиглэл чухалд тавигддаг байж.

· Фрийдландийн хайгуулын ажлын үр дүнгээс үл хамааран эрсдэл даах, мөнгө босгох чадвар нь хайгуулын багийг зоригтой шийдэмгий өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж Хойд, өмнөд Хьюго ордууд нээхэд чухлаар нөлөөлсөн гэнэ.

Эх сурвалжийг Oyu-tolgoi-Charlie-Forster гээд хайгаарай.

Сэтгэгдэл: Аваргууд ч алддаг юм байна. Дээрх сургамжтай, ололттой геологийн үйл ажиллагаа нь том жижиг, үндсэн шороо гээд бүгдэд нь адилхан давтагддаг менежмент. Зэс алтны өндөр агуулга IP-ийн өндөр гажилтай давхацдаггүй гэдгийг хэд хэдэн зүсэлт зургаар тодорхой нотолжээ (HugoSouth, HugoNorth). Зоригтой шийдэмгий гэдэг нь хаа хамаагүй буудаад байхын нэр биш. Өндөр эрсдэлтэй хайгуулын ажил, ордын нээлтэнд өөдрөг сэтгэл зүй, дэврүүн романтик сэтгэлгээ чухал юм шиг байна шүү.

OT150 цооногийн зүсэлт

IP зүсэлт

Мэдээллийг бэлтгэсэн: Б.Цогт (Монголын Геологийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн) 

Сэтгэгдэл үлдээх