МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ VI ЧУУЛГАНААС

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ VI ЧУУЛГАНААС

2020-03-17 geosociety1996 1910 0 Мэдээ

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ VI ЧУУЛГАНААС
УРИАЛГА

Монгол улсад Геологийн алба үүсч, хөгжсөний 80 жилийн ойгоор “Үндэсний Геологийн Алба” байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь улс орныхоо хөгжлийг манлайлагч, аж үйлдвэрийн цэцэглэлтийг үндэслэгч геологич бидний эх орныхоо газрын хэвлийг судлах, таньж мэдрэх, ашигт малтмалыг эрж хайх үүрэгт маань урам зориг эрч хүчийг нэмсэн билээ.

Байгаль шинжлэлийн геологийн салбарынхан бид нэгдэж тулгамдсан зорилтуудыг эвлэлдэн шийдвэрлэх цаг нэгэнтээ болсон хэмээн чуулганд оролцогчид санал нэгдсэнээр хамтран зүтгэхийг мэргэжил нэгт нөхөд, мэргэжлийн холбоод, тэдний удирдлагуудад уриалж байна.

Монголын Геологийн хлбооны зорилго, зорилт, үйл ажиллагаа нь салбарын ажиллагсдад, нийт олонд ил тод нээлттэй байж үндсэн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэгч дуу хоолой нь байх болно.

Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй, хүчтэй байхдаа хөгждөг!
Геологчид бид хөгжлийн түүчээ, эх орныхоо ирээдүйн луужин нь билээ!

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх