Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар, Монголын геологи, уул уурхайн салбарын холбоодын төлөөлөлтэй хийсэн уулзалт

Thumbnail

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар, Монголын геологи, уул уурхайн салбарын холбоодын төлөөлөлтэй хийсэн уулзалт

2020-06-03 geosociety1996 2428 0 Мэдээ

Уулзалт 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр УУХҮЯ- ны сайдын уулзалтын өрөөнд болов. Уулзалтанд УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар, ГУУБХЗГазрын дарга Б.Мөнхтөр, Монголын Геологийн холбоодын Нэгдсэн Зөвлөлийн дарга О.Чулуун, Монголын Геологийн Холбооны ерөнхийлөгч Я. Бат-Ирээдүй, Нэгдсэн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, Монголын Геофизикчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир, Монголын Уул Уурхайн Мэргэжлийн Нэгдсэн Зөвлөлийн ерөнхийлөгч   Д.Цогбаатар, МУУМНЗ-ийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар, МУУМНЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, дэд сайд асан Д.Амгалан, Монголын маркшейдерчдын холбооны ерөнхийлөгч Г.Ёндон нар оролцов.

Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар Монголын геологи, уул уурхайн төлөөлөлтэй уулзаж байгаадаа талархлаа илэрхийлж, салбарын өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийв.

Мэдээллийн дараагаар холбоодын төлөөлөл Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн дарга О.Чулуун, Монголын Уул Уурхайн Мэргэжлийн Нэгдсэн Зөвлөлийн ерөнхийлөгч Д. Цогбаатар, МУУМНЗ-ийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар, МУУМНЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, дэд сайд асан Д.Амгалан, Монголын Геологийн Холбооны ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүй нар геологи уул уурхайн салбарын талаар болон тулгамдаж байгаа асуудлуудын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж санаа бодлоо хэллээ.

Цаашдаа сайдын зүгээс болон мэргэжлийн холбоодын зүгээс геологи уул уурхайн салбарын төлөө хамтдаа хүчээ нэгтгэн ажиллах, салбарын үйл ажил, амьдралыг сурталчлах, ард түмэнд салбарын талаар үнэн зөв бодитой мэдээллийг шуурхай хүргэх зэргээр  үйл ажиллагаагаа харилцан уялдуулан хэлхээ холбоотой ажиллахаар тогтож уулзалт өндөрлөв.

Геологийн болон уул уурхайн салбарын асуудлуудыг бүхэлд нь хөндөж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, харилцан ойлголцсон, ажил хэрэгч уулзалт болж өнгөрлөө.

Сэтгэгдэл үлдээх