МОНГОЛЫН ГЕОЛОГИ 81 ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Thumbnail

МОНГОЛЫН ГЕОЛОГИ 81 ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2020-10-09 geosociety1996 1722 0 Мэдээ

2020 онд Монгол улсад Үндэсний геологийн алба үүсч хөгжсөний 81 жилийн ой, мөн Монголд үндэсний геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан Монголын Геологийн Холбооноос баярын цогц арга хэмжээг УУХҮЯ, ҮГА, АМГТГ болон МУИС, ШУТИС-иудтай хамтран зохион байгуулж байна.

Угарга хэмжээний хүрээнд 2020 оны 10 сарын 09-нд Салбарын нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилчдын дунд спортын 4 төрөлт тэмцээн, тодорхой хэлбэл Сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, дартс гэсэн төрлүүдээр зохион байгууллаа.

“Монголын геологи-81” шилжин явах цомын тэмцээнд байр эзэлсэн баг тамирчид

Спортын арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, Геологийн судалгааны төв зэрэг төрийн байгууллагуудаас Оюу толгой ХХК, Гложекс ХХК, Эрч майнинг ХХК, Эрээн чулуу ХХК, Энержи ресурс ХХК, Монголын гидрогеологичдын холбоо, Гоби эксплорейшн ХХК, Минторес ХХК, Энержи Ресурс ХХК, Монполимет ХХК, Монруд ХХК, Мэп Зон ХХК, Геологийн Төв Лаборатори ТӨҮГ зэрэг салбарын 20 гаруй байгууллагын 120 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Бид уг арга хэмжээг зохион байгуулахдаа Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Монгол улсын 3х3 үндэсний шигшээ баг, Монголын шатрын холбоо, Монголын Дартсын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж мэргэжлийн зохион байгуулалт, шүүлттэйгээр зохион байгуулсан юм.

Тэмцээний шатрын эмэгтэй төрөлд Ашигт малтмал, газрын тосны газрын тамирчин Д.Сүнжидмаа алтан медаль, Оюу толгой ХХК-ийн тамирчин С.Баярсайхан мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг Үндэсний геологийн албаны тамирчин Д.Баасан нар хүртсэн бол эрэгтэйчүүдийн төрөлд “Говийн өв” ХХК-ийн тамирчин Г.Эрдэнэбаяр алтан медаль, мөнгөн медалийг геологич В.Бямбадорж, Ц.Зоригоо хүрэл медалийг тус тус хүртлээ.

Зургийн тайлбар: Шатрын эмэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүртсэн АМГТГ-ын Геолгийн хэлтсийн дарга Б.Сүнжидмаа

Зургийг: Motherland

 

 

 

Дартсын эрэгтэйчүүдийн төрлийн алтан медалийг “Минторес” ХХК-ийн тамирчин Д.Ууганбаяр, мөнгөн медалийг “Гоби эксплорейшн” ХХК-ийн Н.Батболд, хүрэл медалийг мөн “Гоби эксплорейшн” ХХК-ийн тамирчин И.Цогхүү нар хүртсэн юм. Харин дартсын эмэгтэйчүүдийн төрлийн алтан медалийг “Энержи ресурс” ХХК-ийн тамирчин Д.Хулан, мөнгөн медалийг Үндэсний геологийн албаны тамирчин Э.Сүнжидмаа, хүрэл медалийг “Оюу толгой” ХХК-ийн тамирчин Д.Бадамцэцэг нар хүртэж баг хамт олноо баярлуулав.

Зургийн тайлбар: Дартсын төрөлд медаль хүртсэн тамирчид

Зургийг: Motherland

Ширээний теннисны тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Геологийн Төв Лаборатори ТӨҮГ-ын тамирчин П.Адъяасүрэн, мөнгөн медалийг “Оюу толгой” ХХК-ийн тамирчин О.Цээсүрэн, Улаанбаатар их сургуулийн тамирчин Б.Хос-Эрдэнэ нар, эрэгтэйчүүлийн төрөлд алтан медалийг “Оюу толгой” ХХК-ийн тамирчин Х.Төмөрхуяг, мөнгөн медалийг Монполимет ХХК-ийн тамирчин Д.Ганзориг, хүрэл медалийг АМГТГ-ын тамирчин С.Энхболд нар тус тус хүртлээ.

Зургийн тайлбар: Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн мөнгөн медаль хүртсэн “Эрээн чулуу” ХХК-ийн баг тамирчид, АМГТГ-ын Геологийн хэлтсийн дарга Б.Сүнжидмаа, МГХ-ны УЗ-ийн гишүүдийн хамт

Зургийг: Motherland

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд “Оюу толгой” ХХК-ийн баг тамирчид алтан медалийг хүртсэн бол мөнгөн медалийг “Эрээн чулуу” ХХК-ийн баг тамирчид, хүрэл медалийг “Гложекс” ХХК-ийн баг тамирчид хүртсэн юм.

Эрэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн төрөлд алтан медалийг “Оюу толгой” ХХК-ийн баг тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг мөн л “Оюу толгой” ХХК-ийн 1-р баг хүртэж харин хүрэл медалийг Ашигт малтмал газрын тосны газрын баг тамирчид тус тус хүртлээ.

Багийн нийлбэр дүнгээр “Оюу толгой” ХХК-ийн баг тамирчид шилжин явах цомын эзэн болж ирэх жилийн баярын тэмцээнийг зохион байгуулах эрхийг хүлээн авлаа.

Зургийн тайлбар: Шилжин явах цомын эзэн “Оюу толгой” ХХК-ийн баг тамирчид

Зургийг: Motherland

 

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл үлдээх