Улсын төсвийн хөрөнгөөр Геологийн судалгааны ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүжилттай холбоотой мэдээлэл
Улсын төсвийн хөрөнгөөр Геологийн судалгааны ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүжилтийг олгуулахад анхаарч ажиллахыг хүсэж МГХНЗ-өөс 2021 оны 04 сарын 08-ний өдөр 024/21 тоот албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Сангийн яаманд хүргүүлсэн тухай өмнө мэдээллэж байсан билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тус байгууллагуудад санхүүжилтийг олгох тал дээр анхаарч ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд дуулгая.
Сэтгэгдэл үлдээх