“ГЕОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД” сэдэвт гар зургийн уралдаан

Thumbnail

“ГЕОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД” сэдэвт гар зургийн уралдаан

2021-06-04 geosociety1996 1967 0 Мэдээ

Монголын Геологийн холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын дунд сургуулийн 6-9-р ангийн сурагчдын дунд зарласан “ГЕОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД” сэдэвт гар зургийн уралдааны шалгаруулалтын үр дүнг танилцуулж байна.

Бидний амьдралд өдөр бүр таараад, яригдаад байдаггүй хэдий ч геологи болон бусад салбар шинжлэх ухааны суурь судалгаа, шинжилгээний ажил нь бидний амьдралд ямар ач тустай байдаг талаар өөрсдийн төсөөлөл, ойлголтоо өнгө будаг, уран сэтгэмжээрээ илэрхийлж, хичээнгүйлэн сэтгэл гаргаж зурсан бүтээлүүдийг харахад монголын ирээдүй болсон дүү нар маань ямар мундаг авъястай, ухаалаг гэдгийг баталж байна.

“Геологи бидний амьдралд” сэдэвт гар зургийн уралдаанд 15 аймаг, нийслэлийн 7 дүүргийн 6-9 ангийн нийт 63 сурагчийн 64 бүтээл ирсэн.

Уралдааныг шалгаруулах комисс нийт 64 бүтээлээс шагналт байруудад дараах бүтээлүүдийг шалгарууллаа. Үүнд:

1-р байр: Хувийн дугаар 45, БЗД-ийн 44-р сургууль, 8е ангийн сурагч З.Мэргэн

2-р байр: Хувийн дугаар 31, Налайх Дүүрэг, Эрдмийн Оргил сургуулийн 7б ангийн сурагч Э.Ерөөлт

3-р байр: Хувийн дугаар 34, ХУД, Хүмүүн дунд сургууль, 7 ангийн сурагч, Э.Хонгорзул

Тусгай байр:

Хувийн дугаар 11, Орхон аймаг 5-р сургууль, 8б ангийн сурагч Г.Мөнхжин

Хувийн дугаар 48, Хөвсгөл аймаг Эрдмийн далай цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Х.Мягмарнаран

Хувийн дугаар 64, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 1-р сургууль, 6д ангийн сурагч Г.Амгалан-Энх

Шалгарсан бүтээлүүдийн шагналыг 2021 оны 6 сарын 2-ны өдөр Монголын Геологийн Холбооны тамгын газар сурагчдад гардуулж өгөв.

УРАЛДААНД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛСЭН ДҮҮ НАРТАА ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЬЕ!

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл үлдээх