History of the GSM

Thumbnail

History of the GSM

2020-02-29

Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхэнд геологийн холбоод олон зуун жил үйл ажиллагаа явуулж иржээ. Өдгөө АНУ-ын Геологийн холбоо 130 жил, Английн Геологийн холбоо 210 жил, Японы Геологийн холбоо 125 жил, Австрали, Филлипин болон Өмнөд Солонгосын Геологийн холбоод тус тус 60 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын геологийн холбоо (МГХ) нь Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, бүх төрлийн геологийн судалгааг эрчимжүүлэх, геологичдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, салбарын ажиллагсадын нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах зорилгоор 1996 оны 9 сарын 28-нд үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

Монголын Геологийн Холбоог байгуулах санаачлага, оролдлого 1970-аад оноос хойш хэд хэдэн удаа хийгдсэн боловч албан ёсоор хуулийн этгээд болж үйл ажиллагаа явуулж эхэлсэн энэхүү холбоог байгуулах анхны хурал Л.Алтангэрэл, Ж.Амгаа, Г.Анхбаяр, С.Баярдалай, Г.Бадарч, Ё.Булгантамир, Б.Бэгзсүрэн, С.Ганбаатар, Т,Гансүх, А.Гончигжав, А.Гүррагчаа, С.Дандар, Д.Дорж, Г.Дэжимаа, С.Жаргалан, Ж.Лхамсүрэн, Ч.Минжин, Д.Пүрэвдорж, Д.Санжаадорж, Ч.Хурц, Б.Чулуун, С.Энх-Амгалан, Г.Ээнжин гэсэн бүрэлдэхүүнтэй хуралдаж байжээ.

МГХ нь өнөөгийн байдлаар 200 орчим хувь гишүүн, 10 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ багтаасан Монголын геологи, эрдэс баялгийн салбарын мэргэжлийн томоохон холбоодын нэгэн төлөөлөл болон ажиллаж байна.

МГХ нь салбарын мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагууд, мөн гадаадын ижил төрлийн байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, хууль, эрх зүйн орчин, мэргэжлийн асуудлаар хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, гишүүд болон дэмжигчдийн үзэл бодол, саналыг нэгтгэн илэрхийлж, тэдний үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Монголын Геологийн Холбоо нь 2014 оны 4 дүгээр сарын 4-нд V чуулганаа хуралдуулж, Холбооны шинэчилсэн дүрмийг батлан, удирдах зөвлөл, бүтэц зохион байгуулалтаа шинэчилсэн билээ.


Монголын Геологичдын Холбоо байгуулах МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолын төсөл


 

Монголын Геологичдын Холбоо байгуулах тухай МАХН-ын төв хороонд ШУА, ГУУҮЯамны гаргасан хүсэлтгаргасан. Хэдийгээр Монголын геологичдын холбоо байгуулах санаачилга тухай үедээ бүтээгүй боловч Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчиллийн хөдөлгөөний үр дүнд Монгол Улсын улс төрийн болон нийгмийн бүтэц эрс өөрчлөгдөж Үндсэн хуулиа өөрчлөн зах зээлийн нийгэмд шилжсэнээр иргэний нийгмийн байгууллагууд олноор байгуулагдах бололцоо бүрдсэн юм. Үүний нэг жишээ нь Монголын геологичдын холбоог байгуулсан явдал бөгөөд энэхүү санаачилгыг дэмжиж анхлан нэгдсэн 24 хүмүүсийн нэрийг доор хүндэтгэн толилуулж байна.

Монголын геологийн холбооны санаачлагчид

1 Лодойн Алтангэрэл Дайнмонд ХХК, геологич
2 Жанчивын Амгаа Геологич, мэргэжилтэн
3 Гүрдоржийн Анхбаяр Монруд ХХК, геологич
4 Гомбосүрэнгийн Бадарч ШУА, Геологийн хүрээлэн, геологич, дэд доктор
5 Сандагдоржийн Баярдалай Цахиур компани, геологич
6 Ёндонжамцын Булгантамир ТӨХ, геологич
7 Банзрагчийн Бэгзсүрэн ХААҮЯ-ны ГУУГ-ын мэргэжилтэн
8 Жамбын Бямба Геологич, доктор, ГЭБХ
9 Хэнмэдхэвийн Ганбаатар Геоканон ХХК, геологич
10 Түмэннасангийн Гансүх Монголын гэгээ ХК-д мэргэжилтэн
11 Найдангийн Гончигжав Дарханы Монгол Алт ХК, геологич
12 Авгааны Гүррагчаа Геологич-геофизикч, МонголынГэгээ ХК-ны гүйцэтгэх захирал
13 Сэржхүүгийн Дандар Геологич, дэд доктор, дэд профессор, ТИС багш
14 Дамарбазарын Дорж Геологи-эдийн засгийн менежмент, ТИС, багш
15 Гүнчингийн Дэжидмаа Геологич, дэд доктор, ГЭБХ
16 Сэрээнэнгийн Жаргалан Геологич,  ГЭБХ
17 Жаргалын Лхамсүрэн Геологич-доктор, ТИС, багш
18 Чулууны Минжин Геологич-дэд доктор, ТИС багш
19 Дүгэрийн Пүрэвдорж Геологич, Баян Ойл компаний олборлолтын инженер
20 Дамбийн Санжаадорж Геологич, Жи-Си-Эс ХХК
21 Чойжингийн Хурц Геологич, дэд доктор
22 Бадамдоржийн Чулуун Геологич, ХААҮЯ
23 Сахъяагийн Энх-Амгалан Геологич, Цахиур компани
24 Ганжуурын Ээнжин Геологич, дэд доктор, Геологийн хүрээлэн

 


Монголын геологийн холбоог САНААЧЛАГЧИД-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь баттай эх сурвалжтайгаар авав.