ГЕОЛОГИЧДИЙН АНХААРАЛД

  ГЕОЛОГИЧДИЙН АНХААРАЛД

2021-10-06 geosociety1996 6717 0 News

                         

 

  

       

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), , Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (МГХНЗ), Монголын геологийн холбоо (МГХ)-ноос “Геологийн зураглал, региональ геологийн болон ашигт малтмалын эрэл, хайгуулын зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй геологичдийн эрх сунгах ажлыг зохион байгуулж байна.

“Геологийн зураглал, региональ геологийн болон эрэл, хайгуулын  зөвлөх, мэргэшсэн геологичийн сургалт явуулах, зэрэг дэв олгох эрх зүйн зохицуулалтыг Монгол улсын “Ашигт малтмалын тухай” хууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А-341 дүгээр тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн “Геологийн салбарын мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-аар зохицуулсан байна. Энэхүү хууль, журам, зааврыг хэрэгжүүлэх зорилгоор МГХНЗ-ийн дэргэд “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөл”, МГХ-ны дэргэд “Геологийн зураглал, региональ геологийн судалгааны мэргэжлийн салбар зөвлөл”,  “Ашигт малтмалын эрэл, хайгуулын мэргэжлийн салбар зөвлөл” -ийг тус тус байгуулсан болно.

Геологийн зураглал болон Эрэл хайгуулын зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй геологичдийн эрхийн сунгалтыг 2021 оны 10 сарын 6-ны өдрөөс эхлэн МГХ-н дээр хийх тул мэргэшсэн мэргэжилтний эрхийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлтэй геологичдийг урьж байна.

Мэргэшлийн эрхийн зэрэг сунгуулахад бүрдүүлэх материал:

  1. Зөвлөх, мэргэшсэн зэрэг сунгуулахыг хүссэн өргөдөл
  2. Мэргэшсэн мэргэжилтнээр ажиллах хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан (тайлан бичих заавар болон дүгнэх үнэлгээг хавсралтаас харна уу) Геологи зураглал: http://geosociety.mn/upload/files/shares/_Тайлан үнэлгээ_загвар_2021_10_06.pdf  ; Ашигт малтмал эрэл хайгуул: http://geosociety.mn/upload/files/shares/file/20211006_Эрэл хайгуул_Тайлан үнэлгээ_загвар.pdf
  3. Сунгалтын хураамж төлсөн баримт
  4. Тайлан болон бүрдүүлэх материалыг файл /хаяг: geosociety1996@gmail.com / болон эх хувийг авна.
  5. www.ucgam.com МГХНЗ-ийн вэб-ийн ММЗ/бүртгүүлэх гэсэн цэсээр ороод анкeт бөглөж шинэчилсэн бүртгэлд хамрагдана уу.

Эрхийн сунгалтын хураамж:

Зөвлөхийн хураамж 300,000 төг, Мэргэшсэн мэргэжилтний хураамж 250,000 төг-ийг МГХНЗ-ийн Хас банк 5004577796 (МГХНЗ ГҮТББ) тоот дансанд өөрийн нэр, регистр, эрхийн сунгалтын хураамж зэргээ бичиж тушаасан байна.

Тайлан, материалыг Монголын Геологийн Холбооны байранд хүлээн авна.

Сунгалтын ажлын хүрээнд мэргэжилтнүүдэд мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн дүрмийг танилцуулах болон тангараг өргөх үйл ажиллагаа явагдана. Мэргэшсэн мэргэжилтний сунгалтыг 2021 оны 12 сарын 20 хүртэл хүлээн авна.

 

Холбоо барих :           Ж.Даваа,                    91997025,        geosociety1996@gmail.com

                                      Н.Байгалмаа,             99099742,        baigalmaa_n@num.edu.mn

Leave a Reply