Танилцуулга

Thumbnail

Танилцуулга

2020-02-29

 

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО ТББ-ЫН ТАНИЛЦУУЛГА

 

        Монголын геологийн холбоо төрийн бус байгууллага (МГХ) нь Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, бүх төрлийн геологийн судалгааг эрчимжүүлэх, геологичдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, салбарын ажиллагсадын нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах зорилгоор 1996 онд байгуулагдсан мэргэжлийн ууган холбоодын нэг юм.

            МГХ нь салбарын мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, хууль, эрх зүйн орчин, мэргэжлийн асуудлаар хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, гишүүд болон дэмжигчдийн үзэл бодол, саналыг нэгтгэн илэрхийлж, тэдний үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

            Монголын Геологийн Холбоо нь 2019 оны 11 дүгээр сарын 29-нд VI чуулганаа хуралдуулж, Холбооны шинэчилсэн дүрмийг батлан, удирдах зөвлөл, бүтэц зохион байгуулалтаа шинэчилсэн. 

 
Танилцуулга видео
 

 

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 МГХ-ны удирдах зөвлөл 15 гишүүнтэй бөгөөд тэдгээрээс 6.6% нь геологи-эрдэс судлалын ухааны бакалавр, 53.3% нь геологи-эрдэс судлалын ухааны магистр, 33.3% нь геологи-эрдэс судлалын ухааны доктор, 6.6% нь шинжлэх ухааны докторын зэрэгтэй.

Удирдах зөвлөлийн гишүүдийн товч мэдээллийг дараах хүснэгтээр харууллаа.

Нэр

Мэргэжил, зэрэг, цол

Байгууллага

1

Я.Бат-Ирээдүй

Мэргэшсэн геологич, магистр

"FVSP" ХХК-ийн Ерөнхий менежерийн орлогч

2

Д.Ганбат

Геологич, магистр

"Тэмүүлэх Ундрах" ХХК-ийн захирал

3

С.Мөнхбадрах

Мэргэшсэн геологич, магистр

"Мөнхийн Вулкан" ХХК-ийн ерөнхий геологич захирал

4

М.Тодбилэг

Мэргэшсэн геологич,

доктор (PhD)

"Золотон" ХХК-ийн захирал

5

Б.Цогт

Геологич, бакалавр,

"Цайрт толгой" ХХК-ийн захирал

6

Д.Төрмагнай

Геологич, магистр, докторант

" Геологийн Судалгааны Төв ТӨҮГ-т " Ахлах Геологич

7

Ч.Гэрэлхүү Мэргэшсэн геологич, магистр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Геологи хайгуулын газрын захирал

8

Б.Сүхбатар

Геологич, магистр

“Мадерланд“ ХХК, Ерөнхий геологич, Захирал

9

С.Лхагва-Очир

Геологич, магистр, доктор (PhD)

"Mongolian Mining Corporation" ХХК-ийн Олборлолт-үйлдвэрлэл хариуцсан захирал

10

Б.Соёлмаа

Геологич, магистр

ШУТИС, ГУУС-ийн багш

11

Н.Байгалмаа

Мэргэшсэн геологич, магистр

МУИС БУФ-ын багш

12

Г.Ганбаяр

Мэргэшсэн геологич, магистр

"Гурванталст" ХХК-ийн Ерөнхий геологич

13

Б.Одхүү

 

Геологич, магистр

"Метан Газ Ресурс" ХХК-д геологич

14

Т.Гансайхан

Геологич, магистр

"Онтрэ" ХХК-д Ахлах геологич

15

М.Ариунболд

Геологи-УУ менежментийн Бакалавр, ГЭБ-ийн магистрантур

"Демон Инженеринг" ХХК-ийн Инженер-Эдийн засагч, Ахлах геологич

 

Мөн Монголын Геологийн Холбоо ТББ-ын дэргэд хяналтын зөвлөл ажилладаг бөгөөд 5 гишүүнтэй. Үүнд:

  1. Д. Энхтөр, мэргэшсэн геологич, магистр, “ММНС” ХХК-д ахлах геологич
  2. Гэрэлхүү, мэргэшсэн геологич, “Монгол Алт (МАК)” геологич
  3. Т.Эрдэнэбаяр “Оюу толгой” ХХК-ийн ил уурхайн структурын ахлах геологич
  4. С.Мягмарсүрэн, геологич доктор (PhD), “Оюу толгой” ХХК-ийн Геологийн

 Эрх зүйн хэрэгжилт хариуцсан зөвлөх

  1. Т.Сайнбаяр, хууль зүйн ухааны, магистр, докторант “МӨХ” өмгөөлөгч

Монголын геологийн холбооны Ерөнхийлөгчөөр Яндагийн Бат-Ирээдүй, гүйцэтгэх захирлаар Сайдын Лхагва-Очир нар ажиллаж байна. Хүндэт Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Төмөр-Очирын Мөнхбат өргөмжлөгдсөн. 

Мөн Монголын геологийн холбоо төрийн бус байгууллагын дэргэд Зөвлөхүүдийн зөвлөл ажилладаг бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй. Үүнд:

Ж.Лхамсүрэн,ШУ-ны доктор, профессор, Монгол улсын гавьяат багш,

 О.Гэрэл, ШУ-ны доктор, профессор, ШУ-ны гавьяат ажилтан,

Д.Санжаадорж, Зөвлөх геологич, Салбарын орлогч сайд асан,

Л.Алтангэрэл, Зөвлөх геологич,

Ё.Булгантамир, Геологич,

С.Энх-Амгалан, Геологич,

Г.Анхбаяр, Геологич, Монруд ХХК-ийн захирал,

Х.Ганбаатар, Геологич, докторант.

          МГХ-ны Тамгын газар нь гүйцэтгэх захирал, мэдээллийн болон захиргааны ажилтан гэсэн орон тоотойгоор байнгын үйл ажиллагаа явуулж байна.