Оросын Геологийн Холбоо

Thumbnail

Оросын Геологийн Холбоо

2020-03-08 geosociety1996 5011 0 Гадаад харилцаа

Оросын Геологийн Холбоо (Российское Геологийческое Общество)нь 1992 онд хуучнаар Шинжлэх ухаан-Техникийн Холбооны суурин дээр үүсэн бий болж, эрдэмтэд, инженер мэргэжилтнүүд, багш, оюутнуудыг нэгтгэсэн сайн дурын байгууллага юм.

Өнөөдрийн байдлаар Оросын Геологийн Холбоо нь 52 мужийн салбар зөвлөл, мөн хүүхэд-залуучуудын геологийн хөдөлгөөн, музейн, уул уурхайн, гидрогеологи, инженер геологийн болон шинжлэх ухаан-техникийн зөвлөл гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг. ОХУ-ын өнцөг булан бүрт 2500 гаруй гишүүнтэй.

Анхны ерөнхийлөгчөөр нь Оросын ШУА-ийн академич Игорь Сергеевич Грамберг ажиллаж байсан. 1998 оноос одоог хүртэл Виктор Петрович Орлов ажиллаж байна. Оросын Геологийн Холбооны ажлын албанд Оросын ШУА-ийн академич 1, ШУА-ийн сурвалжлагч гишүүн 1, ШУ-ны доктор (Sc.D)- 20, Геологи-эрдэс судлалын ухааны доктор (Ph.D)-10, мэргэшсэн инженер 12 ажилладаг.

Оросын Геологийн Холбооны зорилго нь эх орныхоо эрдсийн түүхий эдийн нөөцийг нээн илрүүлэхэд геологичдын хүчийг нэгтгэх, Оросын ШУ-ны хөгжилд түлхэц үзүүлэх, геологийн салбарт ажиллагсадын эрх, ашиг сонирхолыг хамгаалах, мэрэгшүүлэх, геологийн боловсролыг чанаржуулах, хүүхэд залуучуудад байгаль эхээ хайрлах сэтгэлгээ суулган хүмүүжүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Геологийн ШУ-ны хөгжил, эрдэс түүхий эдийн бааз суурийг нэмэгдүүлэх, нөөцийг хамгаалах, геологийн сургалтыг сайжуулах,
  • Олон Улсын болон ОХУ-ын бүс нутгийн хэмжээнд үзэсгэлэн, чуулга уулзалт, сургалт семинар зохион байгуулах,
  • Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, хөндлөнгийн экспертиз хийх, төрийн болон хувийн байгууллагуудын захиалгаар хайгуулын ажлын (хөгжлийн) программ зохиох гэх мэт.

Оросын Геологийн Холбоо нь “ОХУ-ын эрдсийн түүхий эд”, “Хайгуул болон байгаль орчин”, “Эх орны геологи” зэрэг сэтгүүлүүдийг эрхлэн гаргадаг бөгөөд жил бүр Бүх Оросын холбооны геологийн уулзалт, хүүхэд залуучуудын геологийн хээрийн болон онолын олимпиад, янз бүрийн чиглэлээр геологийн бусад тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Хүүхэд залуучуудын геологийн хээрийн болон онолын олимпиадад манай улсаас хүүхэд залуучууд тогтмол оролцдог юм.

Оросын Геологийн Холбоо нь геологийн салбарт гаргасан амжилтыг харгалзан геологичидоо “геологич Игорь Грамберг”, “А.М.Ферсманы нэрэмжит геологийн гавъяа” медалиуд, “Оросын Геологийн Алба” хүндэт тэмдэг, “Оросын Геологийн Холбооны”-ийн жуух бичиг зэрэг шагналуудыг олгодог байна.

2006 оны 6 сард Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан С.Оюун Оросын Геологийн Холбооны жуух бичгээр шагнагдаж байжээ.

Албан ёсны сайт: www.rosgeo.org

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байна.

“Монгол орны эрдэс баялаг XXI зуунд” хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал

2007 онд Красноярск хотод болсон хүүхэд-залуучуудын хээрийн олимпиад. Монгол улсын баг.

Сэтгэгдэл үлдээх