ЗӨВЛӨХ, МЭРГЭШСЭН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Thumbnail

ЗӨВЛӨХ, МЭРГЭШСЭН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

2023-01-02 geosociety1996 5154 0 Мэдээлэл

Геологийн салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтний сургалтын бүртгэл явагдаж байна.

 

  • Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 - 2.16-д заасан шаардлага хангасан байхаас гадна мөн журмын 2.17 дахь заалтад тусгасан баримт материалыг бүрдүүлэн тухайн чиглэлийн мэргэжлийн холбоонд бүртгүүлнэ.

 

Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна.

Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.

Журмын 2.14: Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 6 жил мэргэшсэн зэрэгтэйгээр ажилласан байна.

Журмын 2.15: Мэргэшсэн зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.

Журмын 2.16: Зөвлөх зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байна.

Журмын 2.17: Зэрэг горилогч нь доорх баримт материалыг тухайн чиглэлийн МХ-нд ирүүлнэ.

  • Зөвлөх эсхүл Мэргэшсэн ХОЁР хүний тодорхойлолт
  • Ажиллаж буй байгууллагаасаа гаргуулсан ажил байдлын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын лавлагаа, ажилд орсон, гарсан тухай тэмдэглэгээний хуулбар
  • Холбогдох мэргэжлийн холбооны гишүүнчлэлийн баталгаа (цахимаар шалгаж болно)
  • Дипломын хуулбар (баталгаажсан)
  • Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ, бусад баримт бичгийн баталгаажсан хуулбарууд
  • Тайлан, бүтээлийн жагсаалт, мэргэжлийн болон олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлсэн баримт болон ГМТ-ийн бүтээлийн жагсаалтын лавлагаа
  • Хувь хүний өргөдөл, анкет, 3х4 хэмжээний хоёр хувь зураг
  • Сургалтын төлбөрийн баримт

 

Сургалтын хураамж:                800 000 төгрөг Мэргэшсэн зэрэг     

                                                1 000 000 төгрөг Зөвлөх зэрэг            

            Дансны мэдээлэл: Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл ГҮТББ

            Харилцагч банк: Хас банк

            Данс: 5004577796

            Утга: Овог, нэр, регистр, утасны дугаар сурах чиглэл,

 

АНХААРАХ:

  1. Бүртгэлийн хугацаа: 2023 оны 01 дүгээр сарын 28 хүртэл үргэлжилнэ.
  2. https://ucgam.com/register вэб сайт засвартай байгаа тул доорх гүүгл формыг бөглөж бүртгэл үүсгэнэ үү.
  3. ММ-ний зэргийн сургалтанд хамрагдах зэрэг горилогчийн материалыг доорх шат дамжлагын дагуу хүлээн авна. Зэрэг горилогч нь ММЗ-ийн ажиллах журмын 2.17 -д заасан материалыг бүрдүүлээд файл болгоод эхлээд МГХ ны geosociety.mn@gmail.com  (зөвхөн PDF өргөтгөл дээр) илгээнэ үү. Илгээсэн материалын бүрдлийг холбооны ажилтан ажлын 5 өдөрт шалгаад хариу өгнө. Дутуу материалыг бүрдүүлэх талаар хэлж өгнө. Бүрдэл нь гүйцэд болсон материалыг цаасан хэлбэрээр авчрахыг зэрэг горилогчид хэлж МГХ-ны байранд хүлээн авна. Цаасан материалыг МГХ-ны сургалтын хороо хянаад сургалтанд хамрагдах эсэх талаар эцсийн хариуг зэрэг горилогчид өгнө. Зэргийн сургалт 2023 оны 3-р сарын 01-ны өдрөөс эхэлнэ.  (Жич: МГХ-с сургалтын хураамжаа төлөөрэй гэсэн тохиолдолд төлөхийг анхаарна уу).   
  4.  Анект эндээс авна уу https://docs.google.com/document/d/1AlmqE6_xa--XZPWFdHFxS5o0H1Js-ziu/edit?usp=sharing&ouid=109723096678617475726&rtpof=true&sd=true

  

           Холбогдох утас: 91997025,

Монголын Геологийн Холбоо

 

 

 

Сэтгэгдэл үлдээх