"Монголын геологи-79" БАЯРЫН ХУРАЛ, СПОРТЫН ТЭМЦЭЭН
БАЯРЫН ХУРАЛ
Монгол улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 79 жилийн ой, Геологичдын өдөрт зориулан зохион байгуулсан "эрдэм шинжилгээ-баярын хурал" МУИС-ийн Хурлын танхимд болж өнгөрлөө.
Хурлыг нээж Монголын геологийн холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбат үг хэлж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын мэндчилгээг тус яамны геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр уншиж танилцуулав. Мөн АМГТГ-ын дарга Х.Хэрлэн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Үдийн өмнөх хурлаар салбарын бодлого, стандарт, хүний нөөцийн асуудлаар илтгэл хэлэлцүүлэг явагдсан бол үдийн дараа хайгуул, судалгааны илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Хурлын үеэр Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтээс зарим мэргэжилтнүүдэд МУ-ын Зөвлөх геологичийн зэрэг олгов. Мөн МУ-ын тэргүүний геологич цол тэмдэг, УУХҮЯамны жуух бичгээр мэргэжлээрээ амжилттай ажиллаж яваа геологичдыг шагнаж урамшууллаа.
"Монголын геологи-79" спортын дөрвөн төрөлт шилжин явах цомын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Монголын геологийн холбооноос Монгол улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны ой, геологичдын өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг спортын дөрвөн төрөлт шилжин явах цомын тэмцээн энэ жил 10-р сарын 13-14 өдрүүдэд ШУТИС-ийн спорт зааланд амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 20 гаруй байгууллагын нийт 100 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс волейболын холимог багийн төрөлд хүрэл медалийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн баг, мөнгөн медалийг Оюу Толгой ХХК-ийн баг, алтан медалийг Эрдэнэс Таван Толгой ХК-ийн баг тамирчид тус тус хүртлээ.
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн төрөлд хүрэл медалийн эзнээр УУХҮЯамны баг, мөнгөн медалийн эзнээр Эрдэнэс Таван Толгой ХК-ийн баг, алтан медалийн эзнээр Оюу Толгой ХХК-ийн баг тодорсон бол эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медалийг АМГТГ, мөнгөн медалийг Монруд ХХК, алтан медалийг Эрдэнэс Таван Толгой ХХК-ийн баг тамирчид тус тус хүртлээ.
Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүрэл медалийг УУХҮЯамны тамирчин Ц.Мөнхцэнгэл, мөнгөн медалийг Оюу Толгой ХХК-ний тамирчин н.Гантөмөр, алтан медалийг Эрдэнэс Таван Толгой ХХК-ний тамирчин Ц.Энхбат нар, эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медалийг Эрдэнэс Таван Толгой ХХК-ний тамирчин н.Бүрэнжаргал, мөнгөн медалийг ШУТИС-ийн ГУУС-ийн тамирчин Х.Оюунбилэг, алтан медалийг Жэкобс ХХК-ний тамирчин С.Энхмаа нар хүртсэн юм.
Шатрын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд "Говийн өв" ХХК-ний тамирчин н. Эрдэнэбаяр алтан медаль, Коал ХХК-ний тамирчин Мөнхбат мөнгөн медаль, Эрдэнэс Монгол ХХК-ний тамирчин Мягмар нар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Геологийн төв лабораторийн тамирчин Нямсүрэн алтан медаль, Эрдэнэс Таван Толгой ХК-ний тамирчин Мөнхзаяа мөнгөн медаль, АМГТГ-ын тамирчин Б.Сүнжидмаа хүрэл медалийг тус тус хүртэж тэмцээн өндөрлөлөө.
Сэтгэгдэл үлдээх