Я.Бат-Ирээдүйг МГХНЗ-ийн тэргүүнээр сонголоо
2020 оны 1 дүгээр сарын 10-нд геологийн 22 холбоо хамтарч ажиллахаар санал нэгдэж Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл /МГХНЗ/-ийг байгуулж, тэргүүнээр нь салбарын нэртэй эрдэмтдийн нэг О.Чулууныг сонгож билээ. Тэгвэл өчигдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 11-нд тус зөвлөлийн гишүүд хуралдаж О.Чулууныг өөр ажилд шилсэнтэй холбогдуулан сонгуульт ажлаас нь чөлөөлжээ.
Улмаар Монголын геологийн холбооны ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүйг Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн тэргүүнээр санал нэгтэй сонгож баталсан байна.
Сэтгэгдэл үлдээх