МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БОДОЖ, БҮРТГЭЖ, БАЛАНС ХИЙЖ ИРСЭН ТҮҮХ БА ОЛОН УЛСЫН НӨӨЦ, БАЯЛГИЙН АНГИЛЛЫН АНАЛИЗ

Thumbnail

МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БОДОЖ, БҮРТГЭЖ, БАЛАНС ХИЙЖ ИРСЭН ТҮҮХ БА ОЛОН УЛСЫН НӨӨЦ, БАЯЛГИЙН АНГИЛЛЫН АНАЛИЗ

2020-09-30 geosociety1996 2256 0 Ном, хэвлэл
МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БОДОЖ, БҮРТГЭЖ, БАЛАНС ХИЙЖ ИРСЭН ТҮҮХ БА ОЛОН УЛСЫН НӨӨЦ, БАЯЛГИЙН АНГИЛЛЫН АНАЛИЗ номын нээлт боллоо
Монгол улсад геологи, уул уурхайн салбар үүсч хөгжөөд 100 гаруй жил болж байгаа хэдий ч ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах ажил амаргүй адрмаатай хөгжлийн замыг туулан өнөөгийн өндөрлөгт хүрчээ.
Өнгөрсөн зууны 20-иод оноос 80-аад оныг хүртэл Монгол улс төсвийнхөө нэлээдгүй хэсгийг геологийн региональ судалгаа, төрөл бүрийн масштабын зураглалын ажилд зарцуулж ирсэн ч ордын хайгуулын ажлыг ЗХУ-ын болон Олон улсын геологийн экспедици гүйцэтгэж байсан юм. Үүнтэй холбоотойгоор ЗХУ-ын "Нөөц баялгийн ангилал", "Ордын заавар" зэргийг МУ-д мөрдөж байлаа.
Харин 1990-ээд оноос Зах зээлийн системд шилжсэнээр АМ-ын ордын нөөцийн өөрийн гэсэн ангилалтай болохоор шийдсэн байна. Анхны оролдлогыг 1993 онд хийсэн боловч үйл ажиллагаанд оруулж чадаагүй юм. Үүнийг 1998 онд "Ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын түр заавар" нэртэйгээр гаргасан ба энэ нь 2012 он хүртэл үйлчилжээ.
2012-2015 онд Олон улсын жишигт нийцүүлэх зорилготой 6 ангилал заавар боловсруулснаас 4-ийг Уул уурхайн сайдаар батлуулсан байна. Хамгийн сүүлд буюу 2015 оны 9-р сарын 11-ний өдрийн 203 тоот тушаалаар батлагдсан "Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар"-ыг Монгол улс өдий хүртэл мөрдөж байгаа билээ. Энэ зааврыг хэрэглэгчдийн зүгээс ихээхэн шүүмжилж байгаа бөгөөд МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шалгалтын хэсэг гарч ажиллан зааврыг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Тиймээс энэхүү номыг зохиогч МУ-ын Зөвлөх инженер-геологич Д.Даваасамбуу, МУ-ын зөвлөх инженер Б.Бат-Очир, геологич Б.Цацрал нар геологичид, уурхайчдын нээлттэй хэлэлцүүлэгт зориулж гаргасан бөгөөд номыг МУ-ын АҮГавъяат ажилтан, Зөвлөх геологич О.Чулуун редакторлажээ.

Сэтгэгдэл үлдээх