МЭДЭЭЛЭЛ

МЭДЭЭЛЭЛ

2020-10-05 geosociety1996 1700 0 Мэдээлэл

Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулагдсаны 81 жилийн ой, Геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой болон Монголын геологчидын өдөрт зориулан Монголын Геологийн Холбоо, Үндэсний Геологийн Алба, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн хамтран доорх арга хэмжээнүүдийг нийт геологчидын дунд зохион байгуулахаар боллоо. Үүнд:

  1. Спорт өдөрлөг. 10-р сарын 09-ний өдөр 09:00 цагт Улаанбаатар палас Роял танхимд эхэлнэ.
  2. Уулын алхалт. 10-р сарын 17-ны өдөр 09:30 цагт Төрх хурах-Цэцээ гүн.
  3. Баярын хурал. 10-р сарын 23-ны өдөр 09:00 цагт МУИС, төвийн номын сан, 502 тоот өрөөнд эхэлнэ. 
  4. Эрдэм шинжилгээний хурал: 10-р сарын 23-ны өдөр 11:00 цагт МУИС, төвийн номын сан, 502 тоот өрөөнд эхэлнэ. 
  5. Баярын хүлээн авалт: 10-р сарын 23-ны өдөр 17:30 цагт MPM Event Hall эхэлнэ.

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл үлдээх