“Цэцээ гүн” аялал

Thumbnail

“Цэцээ гүн” аялал

2020-10-17 geosociety1996 2280 0 Мэдээ

Геологийнхоо баярт зориулж Монголоос геологийн холбоо, ШУТИС, МУИС хамтарч “Цэцээ гүн 2020” явган аялал боллоо. Ахмад, бусад залуу геологичид, энэ мэргэжлийн сурагч оюутан залуус 100 шахам хүн оролцов.

Аялал Сүхбаатарын талбайгаас эхэлж Монголын геологчидийн холбооны тэргүүн доктор Я.Бат-Ирээдүй, Монголын геологийн албаны дарга, аж үйлдвэрийн гавъяат ажилтан доктор  О.Чулуун нар геологичдодоо баяр хүргэж амжилт хүслээ.

Аялалд ахмад геологич Г.Агваажамба (77 настай), Ц.Түдэв, Шауэт, Т.Мөнхтэгш нарын ахмадууд, геологийн мэргэжлээр суралцахаар энэ жил элссэн оюутнууд оролцсоноороо онцлог.

Д.Агваанжамба залуучуудаас хоцрохгүй явсан нь “Геологийн маань буян, олон жилийн геологийн зураглал, маршрут хийсний  ач, ерөөсөө явган явж хийдэг онцлогтой ажил мэргэжил шүүдээ” Турсан нь их ч сурсан их гэж үг байдаг шүү дээ.

Геологийн судалгааны төвийн н.Төрмагнай ахлагчтай баг “Цэцээ гүн” оргилд

Геологийн мэргэжлээр элссэн 1-р ангийн оюутны төлөөлөгчид ангийн багш Ундармаагийн хамт

Аялалд гарах, буухад үед халуун аарц, цай, кофе идээ ундаагаар дайлсанд  аялагчид Монголын геологийн холбооныхондоо талархалыг илэрхийлж байна.

“Монголын эмэгтэй геологидийн холбооны тэргүүн ахмад геологичид Т.Мөнхтэгш геологийн ажил нь эрэгтэй, эмэгтэй ялгахгүй явжил хийнэ шүү дээ” хэмээн мэргэжлээрээ бахархан ярьж өөрийн зохиосон “Геологич дуугаа аялан байлаа. 

 

Д.Чулуун

Б.Соёлмаа

 

 

Сэтгэгдэл үлдээх