Ачааны хүндийг үүрч ирсэн уул уурхайн салбарынханд баярын мэнд хүргэе

Thumbnail

Ачааны хүндийг үүрч ирсэн уул уурхайн салбарынханд баярын мэнд хүргэе

2020-12-25 geosociety1996 1458 0 Мэдээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, хөгжлийн түүчээ бол яах аргагүй геологи, уул уурхайн салбар билээ. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас эдийн засагт томоохон хямрал нүүрлэж байгаа ийм хүнд хэцүү цагт уул уурхайн салбар ачааны хүндийг үүрч байна. Цаашдаа ч Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн баталгаа болсоор байх нь дамжиггүй билээ.

Уул уурхайн салбарын үe үeийн  мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд болон гэр бүлийнхэнд нь Монгол Улсад уул уурхайн салбар үүсч байгуулагдсаны 98 жилийн  ойн мэндийг Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл, Монголын Геологийн холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний ирээдүй гэрэл гэгээтэй байгаа.

Монголын геологийн холбооны ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүй

Сэтгэгдэл үлдээх