“ГЕОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД” гар зургийн уралдааны зар

“ГЕОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД” гар зургийн уралдааны зар

2021-04-22 geosociety1996 1227 0 Мэдээ

Монголын Геологийн холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын дунд сургуулийн 6-9-р ангийн сурагчдын дунд “ГЕОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдааныг “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Геологийн шинжлэх ухааныг Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад сурталчлан таниулах, байгаль дэлхийгээ судлан шинжлэх, танин мэдэх хүсэл сонирхлыг бий болгох. Хүн ба байгалийн зохистой харилцааг ойлгуулах, Эх орноороо бахархах, хайрлан хамгаалахад оршино. ГАР ЗУРАГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 18 цаг хүртэл. УРАЛДААНЫ ШААРДЛАГА: Уралдаанд оролцогчид А3 эсвэл А4 хэмжээтэй цаасан дээр “#ГЕОЛОГИ_БИДНИЙ_АМЬДРАЛД” сэдвийн хүрээнд өөрийн санаа бодлоо чөлөөтэй дүрслэн зурж, будаж (усан будаг, өнгийн харандаа, гуашь) тус уралдаанд оролцоно. ГАР ЗУРАГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Монголын Геологийн Холбооны geosociety1996@gmail.com хаягаар хүлээн авна. Уралдаанд оролцох бүтээлээ чанарын өндөр түвшинд фото зургийг авах, эсвэл сканнердаж илгээнэ. УРАЛДААНЫ ДҮНГ ЗАРЛАХ: Гар зургийн уралдааны дүнг 2021 оны 05 сарын 28-ны өдөр зарлаж, шалгарсан бүтээлүүдийг Монголын Геологийн Холбооны албан ёсны цахим хуудас (www.geosociety.mn), фэйсбүүк хуудас (Монголын Геологийн Холбоо)-аар дамжуулан олон нийтэд хүргэнэ. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ: I байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч) II байр: 400,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч) III байр: 300,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч) Тусгай байр: Тус бүр 200,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (3 сурагч) Зохион байгуулах, шалгаруулах комисс Утас: 99072540 Т.Гансайхан

Сэтгэгдэл үлдээх