“ГЕОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД” эссэ бичлэгийн уралдааны зар
Монголын Геологийн холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “#ГЕОЛОГИ_БИДНИЙ_АМЬДРАЛД” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Уралдааныг “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Тэмцээний зорилго Геологийн шинжлэх ухааныг Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад сурталчлан таниулах, байгаль дэлхийгээ судлан шинжлэх, танин мэдэх хүсэл сонирхлыг бий болгох. Хүн ба байгалийн зохистой харилцааг ойлгуулах, Эх орноороо бахархах, хайрлан хамгаалахад оршино. Эссэ хүлээн авах хугацаа 2021 оны 05 сарын 14-ний 18 цаг хүртэл. Эссэнд тавигдах шаардлага - Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх, - Асуудлыг зөв тодорхойлсон, логик уялдаатай байх, - Дүрмийн болон хэлзүй, утга найруулгын алдаагүй байх, - үгийн тоо 500±50, - Үсгийн фонт: Arial font, үсгийн хэмжээ: 12, - Эссэний эхний нүүрэнд овог, нэр, сургууль анги, холбоо барих утасны дугаар болон хаягаа тодорхой бичсэн байх. Эссэ хүлээн авах хаяг Монголын Геологийн Холбооны official@geosociety.mn, geosociety1996@gmail.com хаягаар хүлээн авна. Уралдааныг шалгаруулах Уралдаанд ирүүлсэн бүх эссэг агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг харгалзан тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу зохион байгуулах комисс дүгнэж шалгаруулна. Уралдааны дүнг зарлах Эссэ бичлэгийн уралдааны дүнг 2021 оны 05 сарын 18-ны өдөр зарлаж, шалгарсан бүтээлүүдийг Монголын Геологийн Холбооны албан ёсны цахим хуудас (www.geosociety.mn), фэйсбүүк хуудас (Монголын Геологийн Холбоо)-аар дамжуулан олон нийтэд хүргэнэ. Шагнал, урамшуулал I байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч) II байр: 400,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч) III байр: 300,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч) Тусгай байр: Тус бүр 200,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (3 сурагч) Зохион байгуулах, шалгаруулах комисс Утас: 99079733 Г.Ганбаяр
Сэтгэгдэл үлдээх