“ГЕОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан
Монголын Геологийн холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12-р ангийн сурагчдын дунд зарласан “ГЕОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалтын үр дүнг танилцуулж байна.
Тэмцээнийг геологийн шинжлэх ухааныг Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад сурталчлан таниулах, байгаль дэлхийгээ судлан шинжлэх, танин мэдэх хүсэл сонирхлыг бий болгох. Хүн ба байгалийн зохистой харилцааг ойлгуулах, Эх орноороо бахархах, хайрлан хамгаалах хүмүүжлийг суулгах зорилгоор зохион байгуулсан юм.
“Геологи бидний амьдралд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс зохион байгуулах комисс журмын дагуу дараах бүтээлүүдийг шалгарууллаа. Үүнд:
1-р байр: Б.Баяржавхлан, Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч,
2-р байр: Н.Номундөлгөөн, Нийслэлийн 93-р сургуулийн 11б ангийн сурагч,
3-р байр: Т.Хонхонцэцэг, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн Ундраа Цогцолбор 77-р ахлах сургуулийн 12-9 ангийн сурагч,
Тусгай байр:
П.Мөнгөнтулга, “Олонлог Төв Сургууль”-ийн 12а ангийн сурагч,
Б.Лхагвасүрэн, Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-ийн А ангийн сурагч,
С.Дэлгэрмаа, Эрдэнэт хотын 4-р сургуулийн 10б ангийн сурагч.
Шалгарсан бүтээлүүдийн шагналыг 2021 оны 6 сарын 2-ны өдөр
Монголын Геологийн Холбооны тамгын газар сурагчдад гардуулж өгөв.
УРАЛДААНД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛСЭН ДҮҮ НАРТАА ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЬЕ!
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл үлдээх