МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХ СУНГАХ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Геологийн салбарын мэргэшсэн мэргэжилтний хугацаа дууссан эрхийг сунгах ажлыг 2021 оны 10-р сарын 04-ний өдрөөс эхлүүлж байна.
Мэргэшсэн мэргэжилтэн нь өөрийн мэргэжлийн чиглэлийн дагуу доорх ТББ-ын хаягаар сунгалт хийлгэх материалаа бүрдүүлж өгнө.
- Монголын геологийн холбоо НҮТББ :
- геологийн зураглал,
- хайгуулын чиглэлээр
- Монгол улсын өрөмдлөгийн холбоо ГҮТББ
- өрөмдлөгийн чиглэлээр
- Монголын геофизикчдын холбоо ГҮТББ–
- геофизикийн чиглэлээр
- Монголын гидрогеологичдын холбоо НҮТББ –
- гидрогеологи геоэкологийн чиглэлээр тус тус хүлээн авах болно.
Сунгалт хийлгэхэд шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалт болон хийсэн ажлын тайлангийн зааврыг мэргэжил тус бүрээр тухайн холбоо нь өөрийн мэдээллийн шугамаар дамжуулан нийтэд мэдээлэх болно.
Сунгалтын хураамж мэргэшсэн мэргэжилтэнд 250000 төгрөг, зөвлөх зэргийн сунгалтын хураамж 300000 төгрөг байх ба төлбөрийг МГХНЗ-ийн Хас банкин дахь 5004577796 / МГХНЗ ГҮТББ / тоот дансанд өөрийн нэр, регистрийн дугаар, сунгуулах хүсэлтээ бичиж төлнө. Төлбөр төлсөн баримтаа бүрдүүлэх материалдаа оруулж өгнө.
Сунгалтын материалыг 2021 оны 10-р сарын 04-нөөс 12-р сарын 20 хүртэл авах болно.
Мэргэшүүлэх сургалтыг 2021 оны 11-р сараас эхлэн явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд 2021 оны 10-р сарын 15-наас бүртгэлийн ажиллагааг мэргэжлийн холбоо тус бүр дээр эхлүүлнэ.
Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл
Мэргэшсэн Мэргэжилтний зөвлөл
Сэтгэгдэл үлдээх