"ЦЭЦЭЭ ГҮН" УУЛЫН АЛХАЛТ МЭДЭЭЛЭЛ

Thumbnail

"ЦЭЦЭЭ ГҮН" УУЛЫН АЛХАЛТ МЭДЭЭЛЭЛ

2021-10-12 geosociety1996 1903 0 Мэдээ

Монгол Улсад Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 82 жилийн ой, Монголын Геологийн Холбоо байгуулагдсаны 25 жилийн ой, Монголын Геологчидын өдрийг угтан “Цэцээ Гүн” уулын алхалтыг 2021 оны 10 сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Уулын алхалт УБ-Манзушир хийд-Цэцээ Гүн–Манзушир хийд-УБ гэсэн маршруттай байна.

9:00 цагт Чингисийн талбай дээр цугларна. Нэгдсэн унаа

болон хувийн унаагаар явж болно.

10:00 цагт Манзушир хийд дээр өглөөний цай (зохион

байгуулагчид халуун цай, кофе, жигнэмэгээр дайлна) ууна.

Өглөөний цайны дараа алхагчид Цэцээ Гүн рүү алхана.

14:00-15:00 цагт Цэцээ Гүн дээр өдрийн хоол иднэ. Дурсгалын

зураг авахуулна.

15:00 цагт Цэцээ Гүнээс Манзушир хийд рүү алхана.

18:00 цагт Манзушир хийдээс Улаанбаатар руу хөдлөнө.

Жич: Алхагчид дулаан хувцас, өдрийн хөнгөн хоол, ус, ундаа зэрэг хувийн бэлтгэлээ хангана.

Та бүгдийг эрүүл цэвэр агаарт найз нөхөд, гэр бүлтэйгээ нэг өдөр зугаатай өнгөрөөж, хамтдаа алхахыг урьж байна.

 

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл үлдээх