ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

Thumbnail

ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

2021-10-25 geosociety1996 1372 0 Мэдээлэл

Монголын геологийн холбооноос геологичдын өдөр тутмын үйл ажиллагаа, ажил амьдралын дүр төрх, Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, өнгө төрх, хэв шинжтэй чулуулаг, эртний амьтан ургамлыг гэрэл зургийн агшинд буулгаж, мэргэжлээ олон нийтэд гэрэл зургаар дамжуулан таниулах зорилготой гэрэл зургийн уралдааныг геологичид дунд зарласан билээ.

Фото зургийн уралдаанд 26 оролцогчийн 79 бүтээл ирснээс гурван номинаци тус бүр 3 бүтээл нийт шилдэг 9н бүтээлийн эздийг шалгарууллаа.

Үүнд:

-Гэрэл зургийн уралдааны Геологичдын өдөр тутмын үйл ажиллагаа, ажил амьдралын дүр төрх номинаци.

I-р байр: Ц.Баясгалан "Ургах нарнаар" бүтээлээр.

II-р байр: Э.Баярбат "Газар доорх баялаг нийтийн өмч” бүтээлээр.

III-р байр: Н.Номинцацрал "Зураглалын геологичдын зам” бүтээлээр.

-Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, өнгө төрх, хэв шинжтэй чулуулаг номинаци.

I-р байр: Л.Дагва-Очир "Байгаль өөрөө урлаг" бүтээлээр.

II-р байр: Г.Алтансоёмбо "Турмалины хоолой” бүтээлээр.

III-р байр: Б.Батром "Жанжин малгай (Бүрэнгийн массив)" бүтээлээр.

-Эртний амьтан ургамлын олдвор номинаци.

I-р байр: П.Баатарбилэг "Эртний амьтны үлдэгдэл" бүтээлээр.

II-р байр: Б.Баяр "Соёо” бүтээлээр.

III-р байр: Б.Болдхүү "Юрийн галавын настай Моллюск, 2 хавтастан (Bivalvia)" бүтээлээр.

тус тус шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөнгөн шагналыг эзэн боллоо.

Энэхүү уралдаанд оролцсон болон оролцогчдын бүтээлд шүүгчээр ажилласан нийт хүмүүстээ талархал илэрхийлье.

Анхааруулга: Дээрх бүтээлүүдийг зөвшөөрөлгүйгээр ном, сэтгүүлд хэвлэх, сурталчилгаа, хамгааллын ажилд болон бусдын нэр төрд халдах зорилгоор ашиглахыг хориглоно!

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл үлдээх