Геологийн салбарын мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэл явагдаж байна.

Thumbnail

Геологийн салбарын мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэл явагдаж байна.

2021-11-09 geosociety1996 2652 0 Мэдээ

 

Геологийн салбарын мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэлийн ажиллагаа холбогдох мэргэжлийн холбоодод бүртгэж эхэлж байна.

Сургалтанд хамрагдах мэргэжилтэн \зэрэг горилогч\ нь “Геологийн салбарын мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ын 2.45-2.47 заасан шаардлага хангасан байхаас гадна бүртгүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг мөн журмын 2.48 дах заалтанд тусгасан болно. Геологийн салбарын мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ыг www.ucgam.com сайтны хууль тогтоомжоос харна уу.

Журмын 2.46: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс

мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.

Журмын 2.47 : Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсвэл 6 жил мэргэшсэн зэрэгтэйгээр ажилласан байна.

Журмын 2.48 : дах заалтын бүртгүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:

Зэрэг горилогч нь доорх баримт материалуудыг мэргэжлийн чиглэл-хариуцсан

холбоонд ирүүлнэ.

• Зөвлөх эсвэл Мэргэшсэн ХОЁР хүний тодорхойлолт

• Ажиллаж буй байгууллагаас гаргасан ажил байдлын тодорхойлолт

• Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар

• Холбогдох мэргэжлийн холбооны гишүүнчлэлийн баталгаа (цахимаар

шалгаж болохуйц)

• Дипломын хуулбар (баталгаажсан)

• Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ, бусад баримт бичгийн

баталгаажсан хуулбарууд

• Тайлан, бүтээлийн жагсаалт (Мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн болон УГФ-д хадгалагдаж байгаа бүтээлийн жагсаалтын лавлагаа)

• Анкет (3x4 хэмжээний хоёр хувь зураг) /Төрийн албан хаагчийн анкет/

• Шалгаруулалтын төлбөрийн баримт

Мэргэшсэн мэргэжилтэн, зөвлөхийн зэрэг горилогч нь өөрийн эзэмшсэн болон мэргэшсэн мэргэжлийн дагуу доорх ТББ-ын хаягаар сургалтанд хамрагдах материалаа бүрдүүлж өгөх юм.

Монголын геологийн холбоо:

геологийн зураглал,

хайгуулын чиглэлээр

материалыг хүлээн авах болно.

Сургалтын хураамж мэргэшсэн мэргэжилтэнд 800 000 төгрөг, зөвлөх зэргийн сургалтын хураамж 1 000 000 төгрөг ба МГХНЗ-ийн Хас банкин дахь 5004577796 (МГХНЗ ГҮТББ) тоот дансанд өөрийн нэр, регистр, сурах мэргэжлийн чиглэл, зэргээ бичиж төлнө. Төлбөр төлсөн баримтаа бүрдүүлэх материалдаа оруулан өгнө.

Бүртгэлийг 11 сарын 30 хүртэл хийнэ.

www.ucgam.com МГХНЗ-ийн вэб-ийн

ММЗ/бүртгүүлэх гэсэн цэсээр ороод анкeт бөглөж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материалыг файл/ хаяг: geosociety1996@gmail.com/ болон эх хувийг авна.

Холбогдох утас: 91997025

Монголын Геологийн Холбоо

Сэтгэгдэл үлдээх