МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ

Thumbnail

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ

2021-11-23 geosociety1996 4042 0 Мэдээлэл

 

Мэдээлэл

                                                        МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ     

                                                                                                        Мэдээлэл

     

 Геологийн салбарын мэргэшсэн мэргэжилтний эрхийг сунгах ажлыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгохоор МГХНЗ-ийн шийдвэр гарсан болно.

Энэ ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн холбоодууд түүний харьяа салбар зөвлөлүүд ажиллаж байгаа хэдий ч сунгалтын асуудал удаашралтай, хангалтгүй байна.

Тиймээс МГХНЗ-өөс батлан мөрдөж байгаа “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ын 2.57–д заасан хугацаагаар буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эрхийн сунгалт болон  шинэчилсэн бүртгэлд хамрагдах хугацааг сунгахаар болж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Харин зөвлөх зэрэг горилох шаардлага хангасан мэргэшсэн мэргэжилтнүүд сунгалтын материал өгөхгүйгээр, журмын 2.58-д заасны дагуу зөвлөх зэрэг горилох, сургалтанд хамрагдах өргөдөл болон холбогдох мэдээллээ гаргаж өгнө.

Дээрх хугацаанд сунгалтын материалаа холбогдох журмын дагуу ирүүлээгүй мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй мэргэжилтэнгүүдийн эрх УУХҮ-ийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-341 тоот тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”-ын 3.8.4 дэх заалтын дагуу хүчингүй болохыг та бүхэнд анхааруулж байна.    

Жич: Өмнө нь МГУУМИ нь жил бүр гишүүнчлэлийн хураамж авч сунгалт хийдэг байсан нь зөвхөн тухайн байгууллагын гишүүнчлэлийн асуудал учраас мэргэшсэн мэргэжилтний эрхийн хугацааг албан ёсоор сунгасан гэж үзэхгүй юм.

 

МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх