МОНГОЛЫН ГЕОЛОГИ 83 ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Thumbnail

МОНГОЛЫН ГЕОЛОГИ 83 ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2022-10-28 geosociety1996 79 0 Мэдээ

 

2022 онд Монгол улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 83 жилийн ой, Монголын геологичдын өдрийг тохиолдуулан Монголын Геологийн Холбооноос баярын цогц арга хэмжээг УУХҮЯ, ҮГА, АМГТГ болон МУИС, ШУТИС, МГХНЗ, МҮГХ-той хамтран амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд 2022 оны 10 сарын 15ы салбарын нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд Сагсан бөмбөг 5х5, шатар, ширээний теннис, дартс гэсэн спортын 4 төрөлт тэмцээн, зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

“Монголын геологи-83” шилжин явах цомын тэмцээний сагсан бөмбөгийн тэмцээнд шагналт байр эзэлсэн баг тамирчид

Спортын арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, Геологийн судалгааны төв, Геологийн төв лаборатори, Монголросцветмент, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, зэрэг төрийн байгууллагууд, МУИС, ШУТИС зэрэг боловсролын байгууллагууд, Монголын Геологийн Холбоо, Монголын Гидрогеологичдын Холбоо зэрэг төрийн бус байгууллагууд, Оюу толгой ХХК, Макс Групп ХХК, Монполимет ХХК, Эрээн чулуу ХХК, Гурван үндэс ХХК,  Гоби эксплорейшн ХХК, Меланж ХХК, Магнетик сурвэй ХХК, Бурхан дэл алт ХХК, Смарт лаб ХХК, Говийн Өв ХХК, Тэлмэн ресурс ХХК, Нова гоулд ХХК, Мянганы хас ХХК, Их уулын эрдэс ХХК, Степп Гоулд ХХК, Евро Ази Майнинг ХХК, Гурван талст ХХК, зэрэг нийт салбарын 29 байгууллагын тамирчид оролцов. Багийн төрөлд 168  тамирчид, гарцаарчилсан төрөлд 87 тамирчид нийт 255 тамирчид авхаалж самбаагаа уралдуулав.

Бид уг арга хэмжээг зохион байгуулахдаа Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын шатрын холбоо, Монголын Дартсын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж мэргэжлийн зохион байгуулалт, шүүлттэйгээр зохион байгуулсан юм.

Шатрын тэмцээний эмэгтэй төрөлд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын тамирчин Э.Нямсүрэн алтан медаль, “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын тамирчин С.Лхагвадулам мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг “Макс групп” ХХК Хан Алтай багийн тамирчин Д.Дашням нар хүртсэн Шатрын эрэгтэй төрөлд “Уулс Заамар” ХХК -ийн тамирчин Б.Доржрэнчин алтан медаль, мөнгөн медалийг “Говийн өв групп” ХХК-ийн тамирчин Г.Эрдэнэбаяр, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Б.Сумъя хүрэл медалийг тус тус хүртлээ.

 

 Шатрын шагналт байрын тамирчид

Ширээний теннисний тэмцээний эмэгтэй төрөлд алтан медалийг “Оюу Толгой” ХХК -ийн тамирчин Б.Индра, мөнгөн медалийг, “Макс групп” ХХК Хан Алтай баг -ийн тамирчин Б.Гантуяа, хүрэл медалийг “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын тамирчин Л.Даваасүрэн нар, эрэгтэй төрөлд алтан медалийг, “Степп Гоулд” ХХК-ийн тамирчин Н.Баттөмөр, мөнгөн медалийг Монголын Гидрогеологичдын Холбоо ТББ-ын тамирчин Д.Сурмаажав, хүрэл медалийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Г.Болдбаатар нар тус тус хүртлээ.


 Ширээний теннисийн шагналт байрны тамирчид

Дартсын эрэгтэй төрөлд алтан медалийг “Бурхан дэл алт” ХХК-ийн тамирчин Б.Батзориг, мөнгөн медалийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Д.Гантулга, хүрэл медалийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Н.Батсуурь нар хүртсэн юм. Харин эмэгтэй төрлийн алтан медалийг “Үндэсний Геологийн Алба”-ын тамирчин Э.Сүнжидмаа, мөнгөн медалийг , “Эрдэнэс Таван Толгой” тамирчин Ш.Ичинхорлоо, хүрэл медалийг “Эрдэнэс Таван Толгой” тамирчин М.Агаамаа нар хүртэж баг хамт олноо баярлуулав.

 Дартсын тэмцээний тамирчид

5х5 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн төрөлд “Оюу толгой” ХХК-ийн баг тамирчид алтан медалийн эзэд болсон бол мөнгөн медалийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн баг тамирчид, хүрэл медалийг “Гурван Үндэс” ХХК -ийн баг тамирчид хүртлээ.

5х5 сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тэмцээнд алтан медалийг “Макс групп” ХХК Хан Алтай багийн тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ хүртэж харин хүрэл медалийг “ШУТИС, ГУУС” баг тамирчид тус тус хүртлээ.

Багийн нийлбэр дүнгээр “Эрдэнэс Таван Толгой” ХК -ийн баг тамирчид шилдгийн шилдэг багаар шалгарч 2022 оны шилжин явах цомын эзэн боллоо.

Сагсан бөмбөг 5х5 төрөлд Эрэгтэй баг 1-р байр: “Макс групп” ХХК Хан Алтай баг

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд 1-р байр эзэлсэн баг “Эрдэнэс Таван Толгой” ХК -ийн баг тамирчид

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО

 

Сэтгэгдэл үлдээх